2010/06/15

Lost

Нэг нөхөр далайд завиар аялж яваад хар шуурганд өртөж, хамаг хувцсаа алдаад харин азаар амьд үлдэв. Давалгаа түүнийг хэмхэрхий завьтай нь хамт нэг арал дээр хаяжээ. Гэтэл тэнд нь баахан шалдан хүүхнүүд байх юм гэнэ. Тэд мань залууг бүчин авж, гараас хөтлөн дагуулсаар нэг том ордонд авчирлаа. Тэгээд нэг өрөөнд орууллаа...  
...Нүцгэн чацган хүүхнүүд түүнийг орхиод гүйлдэн гарч одов. Өрөө тансаг гэж жигтэйхэн, уур амьсгал нь ч аятайхан санагдана. Залуу хана дагуулан тавьсан буйдан дээр сууж, түр ч атугай амьсгаагаа дарахыг оролдов. Гэнэт гэрэл унтарлаа. Түүнийг дагаад анир чимээгүй нөмрөх шиг болов. Түрхэн зуур намдаад байсан зүрхний цохилт дахиад л түргэсч эхлэхийг мань эр мэдэрлээ...
Баруун хацрыг нь салхи илбэх шиг болоод өрөөнд гэв гэнэт жихүүдэс даагаад эхлэжээ. Далайтай хийсэн амьдрахын төлөө тэмцэлд хамаг хувцсаа алдсан шалдан залуу маань дагжин чичрэхийг ч үзүүлж өглөө дөө. Тэгтэл гэрэл асав. Чанх урд нь сүүмийсэн цагаан юм зогсож харагдлаа. Зогсох биш юм аа, хөл нь газарт хүрэлгүй агаарт зогсож байна. Палхийтэл цочиж хойш займчсан залуу "Чи.. чи.. энэ чинь одоо... юу вэ" хэмээн хэржигнэлээ. "Bi Spirits baina. Chei harin hen uym" гэж өнөөх сүүмийсэн цагаан юм чахарч байна. "Би хэрмэл бадарчин байна. Хэцүү юмтай тулгараад зүдэрч явна" гэж манай баатар хариуллаа. "Chei elbeg delbegeig ilyid uzexuu, bayar bayasgalang ilyid uzexuu" гэж Spirits асууж байна. "Би баяр баясгаланг илүүд үзэж байна" гэж залуу хариуллаа. "Hudlai shaisan myu novzh, chamaig sharj idnei dei bei, yaharai chei elbeg delbegeig ilyid uzdegyi uym" гэж Spirits хэлээд хоолойгоо чахруулж эхлэв. Энэ дуу авиа залуугийн чихийг маажиж, дотрыг нь самардан, ухаан санааг нь самууруулж эхлэлээ. "Чи хэн бэ, яагаад намайг тамлаад байна" гэж залуу арай ядан асуухад сүүмийсэн цагаан юм "Bei syns baina. Bei chinei zyrhiig zugalna" гэж байна. Үнэхээр ч тэгэх шинжтэй болоод явчихлаа шүү. Энэ үед NCA_D хаалга зад өшиглөн орж ирлээ. "Өө муу эргүү чинь, туршилтын лаборатороос алдагдаад олдохгүй байсан юм, энд манаргаж яваа юм уу" гэснээ Spirits-ийн хүзүүг хуга мушгилаа. Арай гэж амьсгаа авсан залуу "Ёох, саяных одоо юу байв аа" гэсэнд NCA_D "Манай хажуу арал дээр элбэг дэлбэгийг судлах эрдэм шинжилгээний лаборатори байдаг юм аа. Байнга туршилт явуулж, янз бүрийн үүлдрийн тэжээвэр амьтад, мутантууд гаргадаг гэсэн. Саяхан нэг туршилт хийсэн нь амжилтгүй болоод Spirits гэж ийм эргүү юм гараад ирсэн байна лээ. Тэгээд энэ нь лабораториосоо оргоод манай арал дээр ирчихсэн байсан юм байна, золиг чинь" гэлээ.
-Энэ Spirits чинь тэгээд яг юу юм? Хүн юм уу? Сүнс юм уу?
-Яг юу гэдэг нь ойлгомжгүй байгаа гэсэн. Хүн, сүнс хоёрын нэгдэл байж магадгүй гэж манай ихэнх эрдэмтэд үзэж байсан. Харин зарим нэг хүн болохоор гомункулус, зарим нь бүр инкуб гэж үзэж байсан.
-Тийм үү? Тэгвэл тэр элбэг дэлбэгийг судлах лаборатори чинь биотехнологи өндөр хөгжсөн газар байх нь ээ.
-Харин тийм ээ. Янз бүрийн иймэрхүү хачин сонин юмнуудыг олноор туршдаг газар байгаа юм. Тэгээд хамгийн ядаргаатай нь, өөрсдийн бүтээлүүдийг хянаж чадахгүй дандаа алдчихана. Тэгээд нөгөөдүүл нь манай арал дээр ирж түйвээнэ. Хэцүү, хэцүү. Өө, би чинь уг нь өөрийг чинь хоолонд дуудах гэж ирсэн шүү дээ. Май, энэ хувцас!
-Баярлалаа.
-Бид таныг арлынхаа нэрийн өмнөөс хоолонд урьж байна. Хоол амттай шүү. Хоолны дараа танд сонирхолтой ший үзүүлнэ. Гол дүр нь ярьдаг тоть байгаа. Какаду гэдэг юм. Тун авъяаслаг тоть доо.
-Тийм үү? Сонирхолтой санагдчихлаа. За, би бэлэн болчихлоо.
-Тэгвэл явцгаая.

/Үргэлжлэл байхгүй./


2 сэтгэгдэл:

  1. ха ха ха гомункулус

    ReplyDelete
  2. эсвэл хомункулус ч юм уу?

    ReplyDelete