2010/04/14

Нарцисс

Гол усны сахиусан тэнгэр Кэфис, шидэт хүүхэн Лавриона хоёрын үүл борооны ажлын үр дүнг Нарцисс гэдэг байжээ. Нарцисс хүүр уг нь их царайлаг, бие хаа төгс залуу боловч зан ааш гэж авах юмгүй мөс шиг хүйтэн, омог бардамын туйл болсон их зант байж л дээ.
Нэг удаа Нарцисс ойгоор зугаалж яваад төөрцөн байхад нь шидэт хүүхэн Эхо таарч л дээ. Эхо Нарциссыг хармагцаа хамаг бие нь хачин болж, энэ тэрүүгээр нь халуу оргин, хайртай дуртай болчихож гэнэ. Даанч хайртай гэдгээ хэлж чаддаггүй гэнэ, учир нь аянга чулууддаг Зевсийн ааштай авгай Гера Эхог үг хэлдэггүй, харин бусдын хэлснийг буцааж хэлдэг болгоод шийтгэчихсэн байж л дээ ядаж байхад... Тэгээд яах вэ дээ, дурласан Эхо Нарцисс руу давхиад очиж. Гайхсан залуу хэн гэдгий нь асууж. Гацаа Эхо буцаагаад л цуурайтуулж. Ярвайсан Нарцисс эрваатасан хүүхэн чинь гээд өөрөөсөө холдуулж, хаяад явж гэнэ. Харин үүнд нь хайр дурлалын охин тэнгэр Афродита ахайтан миний хишгийг голдог мич вэ гээд л аймаар нервтэж гэнэ. Тэгээд өөрөө өөртөө дурлаж өдөр бүр маанагтаарай гээд Нарциссыг илбэдэж орхиж гэнэ. Ингээд л илбэдүүлсэн Нарцисс өөрийгөө усанд харж гэнэ, өр зүрх нь булгилж гэнэ, үнэхээр өөртөө дурлаж гэнэ. Өдөр бүр л өөрийгөө харж суудаг болжээ. Суусаар байгаад бөхийж гэнэ. Бөхийсөөр байгаад хэвтэж гэнэ. Хэвтсээр байгаад атийж гэнэ. Атийсаар байгаад амьд хүн биш харин алаг цэцэг болж хувирчээ.


12 сэтгэгдэл:

  1. Тэгвэл Гомо юм байна л дээ ХАХА. Тэр цэцэг нь их хурц үнэртэй цэцэг байдаг юм билээ. http://en.wikipedia.org/wiki/Narcissus_%28plant%29

    ReplyDelete
  2. гоё инээчлээ.Грөкийн домгийг ийм хэлбэрт оруулсан чинь аягүй сайн ойлгож байна ш дээ.

    ReplyDelete
  3. Ямаанд идүүлж байхдаа таарсан ярвагар лүд байж л дээ... гэж хошуу нэмэрлэвэй.

    ReplyDelete
  4. энэ грек домгууд бас л сонин шүү..

    ReplyDelete
  5. Нэг хүнийг өөрийгөө хэт магтаад байхаар нь Нарциссаа гээд шоглоом маягаар дуудаж орхисон их баярлаж байгаа харагдана лээ. Тэгсэн харин Нарцисс гэдэг нэртэй цэцэг байдаг гэнэ үү. Уг нь нөгөө утгаар нь л дуудсан юм.

    ReplyDelete
  6. hehe yostoi marzan helbert oruulchihaj. yarvaij ehleed ineej duusgav

    ReplyDelete
  7. ugaasaa Gomo naryn bie biedee baridag simbol tsetseg l dee

    ReplyDelete
  8. Chi asuultdaa butsaj ireech huuhdee

    ReplyDelete
  9. Bi chamaig butsaj ireesei gej husej bna Kakadu chamaig hun boldogddog ohin gej bodoogui ee neeree
    Tegj bodoogui

    ReplyDelete
  10. Сэтгэгдэл үлдээсэн бүхэнд баярлжийнаа :))

    ReplyDelete
  11. Энэ ямар сайхан блог вэ таалагдаж байна

    ReplyDelete
  12. @Болдоо
    Баярлалаа

    ReplyDelete