Нар чи гэж би бодсон
Нар чи биш байжээ
Нар шиг гэрэлтсэн чи
Намайг сохолсон чи
Наргиа байжээ чи
Саран минь, сарнай минь гэж бодсон
Сайн чиг сайхан чиг гэж итгэсэн
Сарнай байсан чинь үнэн
Сайхан байсан чинь ч үнэн
Саран байсан нь худал
Сайн нь бол бүр биш
Чи намайг лусын дагина шиг урхидаж
Чин сэтгэлийг аалз мэт торлоод
Нүүрний үрчлээс насны тоотой дүйх хүртэл
Нүцгэн биеийнхээ боол болгоно гэж санасан
Санасны гарз мэдэв үү, маадаа паахаар!
Салъя гэж хэлнээ, мэдээтэй байж үзээрэй!
Нар чи биш байжээ
Нар шиг гэрэлтсэн чи
Намайг сохолсон чи
Наргиа байжээ чи
Саран минь, сарнай минь гэж бодсон
Сайн чиг сайхан чиг гэж итгэсэн
Сарнай байсан чинь үнэн
Сайхан байсан чинь ч үнэн
Саран байсан нь худал
Сайн нь бол бүр биш
Чи намайг лусын дагина шиг урхидаж
Чин сэтгэлийг аалз мэт торлоод
Нүүрний үрчлээс насны тоотой дүйх хүртэл
Нүцгэн биеийнхээ боол болгоно гэж санасан
Санасны гарз мэдэв үү, маадаа паахаар!
Салъя гэж хэлнээ, мэдээтэй байж үзээрэй!

nutsgen biynii bool gej goy heljee.maadaa paahar gej yu gej bga ym.
ReplyDeleteАйхтар бухимдаж дээ, ингэж хараахыг бодохнээ. "Маадаа паахаар"-ыг мэдээд хэрэггүй дээ Light аа. Тэр чинь туйлын баба үг, тийм ээ хө?
ReplyDeleteМаадаа паахаар гэж юу юм бэ?
ReplyDeleteТийм ээ тийм, их баабаа үг байгаам :)
ReplyDeletekkk maadaa paahaa gj yu gsn ug yum be? bur medmeer sanagdchlaa
ReplyDeleteдээр хэлсэнчлэн их баабаа үг :P
ReplyDeleteangli haraaliin ug
ReplyDelete