2009/11/28

Хүчирхийлэл сохор байдаг!!!

2008 оны 7-р сарын 1-ний үйл явдалд би их цочирдсон. Улс төрийн намуудын хоорондын тэмцэл гудамжны зэрлэг үймээн болон хувирч, цусан дахь адреналин нь хэт ихэссэний улмаас хөөрөлд автаж, эрүүлээр сэтгэх чадвараа алдсан хүн сүрэг ямар авирладагийг нүдээрээ харсан. Нэг тал нь хүчирхийлэл үйлдэхэд нөгөө тал нь бас хүчирхийлэл үйлдэж буй явдлын гэрч болсон.

Хүчирхийллийн гинжин урвал гэж нэр томъёо байдаг. Сөргөлдөгч талуудын нэг нь хүчирхийллийг эхлүүлэхэд нөгөө тал нь хариу барьснаар зогсооход тун амаргүй харилцан хүчирхийллийн цуваа үүсэх аюултай. Үүнийг гинжин урвал гэж нэрлээд байгаа. Тухайн нөхцөл байдалд ийм гинжин урвалыг үүсэхээс нь өмнө таслан зогсоох гол арга (гэхдээ хүчирхийлэл нэгэнт үүссэн хойно) бол онц байдал тогтоох явдал байсан. Тиймээс ерөнхийлөгчийн шийдвэр зөв байсан. Харамсалтай нь энд хүний хүчин зүйл (human factor) хувь нэмрээ оруулсан. Онц байдлын нөхцөлд ухаалгаар ажиллах ёстой цагдаагийн ажилтнууд сэтгэл догдлолдоо автаж галт зэвсэг хэрэглэж хүний амь хохироосон.

Нөгөө талаас, гудамжны үймээнд оролцсон хүмүүс буруутай нь ч үнэн. Сонгууль болоод, дэмждэг нам нь тэр сонгуульд ялагдал хүлээсний төлөө бухимдал хорслоо тэгж тайлах ёсгүй л байсан байхгүй юу. Тэгээд ч тэр үймээнд оролцсон хүмүүс бол ард түмэн бүхэлдээ биш. Улсын хүн амаас санамсаргүй сонголтоор цугларах хүний тоог ард түмэн гэж хэлвэл илүү зохилтой. Харин ард түмний нэг хэсэг бол мөн. Гэхдээ улс төрийн тодорхой зорилгоор цугларсан бүлэг хүмүүс байсан. Хувьсгалт намын байрны гадаа намирч байсан тугууд АН-ын, Иргэний намын, БНН-ын туг дарцгууд байсан шүү дээ.

Тэнд байсан хүмүүс үнэхээр л үймээн хүчирхийлэл үйлдэж зэрлэг догшин авирлаж байсан нь үнэн шүү дээ. Үнэхээр л байшин барилга руу молотов коктейль (шатаах шингэн) шидэж түймэрдэж байсан нь үнэн шүү дээ. Гэтэл энэ явдлыг эсрэгээр нь тайлбарлаж, бараг л тэнд байсан хүмүүс цэцэг навч барьж хайрын тухай дуу дуулаад аягүй гоё нам тайван налгар талбиун байхад нь цагдаа нар ирээд буудаад эхэлсэн ухааны юм ярьж байгаа байдал одоо хүртэл үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, хүчирхийллийг зөвтгөж, хүчирхийллийг өмгөөлж, хүчирхийлэлд "сайн нэр оноож" байна.

Ингэж хэлэхээр нөгөө хүчирхийллийг магтагчид нь өөдөөс "сонгууль луйвардсан болохоор, саналыг маань луйвардсан болохоор тэгэхээс аргагүй байсан" гэх маягийн юм яринаа. Бүхэл бүтэн Монгол улсын нутаг дэвсгэр дээр тэр аяар нь луйвар хийж ялсан гэхэд уг нь үнэмшилгүй л дээ. Миний дуулснаар, сонгуулийн штаб бүрт хувьсгалт болон ардчилсан намын хүний тоо ойролцоо байсан гэсэн. Гэхдээ яахав, хувьсгалт нам луйвардсан гэж бодъё л доо. Монгол улсын нутаг дэвсгэр дээрх бүх сонгуулийн тойрог хэсэг дээрх сонгуулийн штабт ажиллаж байсан ардчилсан намын бүх ажиглагчдыг хахуульдаж авсан гэж бодъё л доо. Тэгвэл энэ чинь хувьсгалт намын буруу биш л байхгүй юу. Ардчилсан намын ажиглагчид тийм худалдагддаг нөхдүүд байсан нь хувьсгалт намын буруу биш л байхгүй юу. Зөв шударга хүмүүсээ сонгуулийн штабт оруулж чадаагүй ардчилсан намын өөрийнх нь буруу биз дээ. Сонгууль бол улс төрийн марафон. Өөрийн буруугаас болж марафонд ялагдчихаад гэм буруугаа нөгөө талаасаа нэхэж л байгаа хэрэг байна шүү дээ тэгвэл. Гэх мэтчилэн. Тэгээд ч ер нь тэр хар өдрийн өглөө Элбэгдорж намынхаа байрнаас хэвлэлийн бага хурал хийлгэж байхдаа хажуудаа нэг самбар тавьчихсан "Бид 64 суудал авах ёстой байсан чинь хулхидуулаад ийм бага авлаа" ухааны юм ярьсан нь телевизээр гарч байсныг зарим хүн санаж л байгаа байх. Тэгэхээр хэн нь хэнийгээ хулхидах гээд чадалгүй мэхт мэхэндээ гээчийн үлгэр болсон юм бол гэж бас эргэлзмээр!

Баахан нуршив. Одоо хэлэх гэсэн гол юмандаа оръё. Хүчирхийллийг зөвтгөөд байгаа тэр хүнд эсвэл хүмүүст эсвэл улс төрийн хүчинд хандаж хэлэх гэсэн юм. Өмгөөлөөд зөвтгөөд байгаа тэр хүчирхийлэл чинь хэзээ нэгэн цагт эргэж өөр дээр чинь буудаг юм шүү. Хэзээ нэгэн цагт чи өөрөө тэр хүчирхийллийн золиос болдог юм шүү. Учир нь хүчирхийлэл сохор байдаг!!! Би жишээ хэлж өгөх үү? 1917 оны большевик хувьсгалыг мэднэ биз. Тухайн үед энэ хувьсгалыг дэмжих хандлага оросын сэхээтнүүд дунд нэлээн байсан гэдгийг сануулчихъя. Олон ч сэхээтэн яг энэ хувьсгалыг чинь бас зохион байгуулалцсан. Харин дараа нь үзэл сурталжсан хүчирхийллийн машин бүрэн эрчээрээ ажиллаад эхлэхэд нөгөө олон сэхээтний олонх нь өөрсдөө золиос болсон юм даа.

Хүчирхийлэл бол өөрийн Пандорын хайрцаг дотор чанд дараастай байх ёстой зүйл. Энэ хайрцгийг хамаагүй дэлгэж, халтай тоглоомоор тоглох нь эцэстээ чамд ч, надад ч гай болох аюултай гэдгийг санаарай эрхэм улс төрчид өө, улс төржигчид өө, улаан хэнээтнүүд ээ, ухаангүй тархиа угаалгагчид аа.

10 сэтгэгдэл:

  1. Манай нэртэй жүжигчин Шаравдоо гуай Бөмбөгөр ногоон театрыг шатаж байхыг нь хараад "Гүй ээ мөн сайхан шатаж байнаа" гэж хэлээд шоронд орж байсан юм гэдэг.

    ReplyDelete
  2. Асуудалд хэт туйлшран хандах нь ийм үр дагаварт хүргэх аюултай. Санал нийлж байна.

    ReplyDelete
  3. 2008 оны 7-р сарын 1-ний үймээ самуунд хэнийг ч буруутгах аргагүй. Ахмад үе маань тэр бүгдийг хараад "Бид нар ч хойч үеэ сургаж чадаагүй юм байна. Энэ бидний буруу" гэж халаглаж суух юм билээ.

    ReplyDelete
  4. Энэ чинь хүчирхийлэл биш эсэргүүцэл, эсэргүүцэл бухимдал дээд цэгтээ тулахаар хүн гэдэг амьтан хүчээр босох нь аргагүй. Чиний хөл гарыг чинь хүлээд, ам хамрыг чинь боогоод эхлэвэл чи хүч хэрэглэхгүй гээд яриад л суух уу. Эргэн тойрноо хараач. Монголд өөдлөж байгаа юм байгаа юм уу. Эсвэл чи гадаадад амьдардаг юм уу. Хэдэн жилийн дараа гэхэд дахиад хэдэн удаа 7 сарын 1 болчихсон байхад гайхахгүй л байна.

    ReplyDelete
  5. hunii hamraas tsus l gargaj baigaa bol huchirhiilel munshtee!

    ReplyDelete
  6. 1-р анонимд:
    Эсэргүүцэл мөөн. Бас хүчирхийлэл мөн. Арай тодорхой хэлбэл, хүчирхийллээр эсэргүүцлээ илэрхийлж байна. Гэхдээ улс төрийн зорилготой эсэргүүцэл байсан. Давтаад яахав, угаасаа дээр бичсэн байгаа.
    2-р аноним: Тийм ээ.

    ReplyDelete
  7. kakadu-tai sanal neg bn. 6500 orchim mahn 6500 orchim AN ajilsan bizdeee. darga ni hu bol nariin ni AN, darga ni AN bol nariin ni HU. busad 6500 ni busad buyu tal ni abs l nuguu 2 namiin hun. kkk 6500 huniig hudaldaj avna(AN-iin ulaan fan)bolomjgui zuil. Yag unen gevel niilj liuvardsan ba luivarduulsan humuus ni IZN, IHN, BNN, USHN ene ter shte. Elbegeegiin ter 64 bol yamarch bolomjgui too (tegeheer nootoi l baigaa yumdaa)

    ReplyDelete
  8. sonin bolgood neg yum helehed shuud.mn deer elbegeeg yag unengeer ni bichsen zuil bicheed tavisan chin 2 doloo honood l ustguulj bnlee. humuus uneng ni medchih ni gej aisan yum bailguidee

    ReplyDelete
  9. shuud.mn chini elbegdorjiin taliinh bish baih aa. harin olloo.mn, news.mn ed nar l ulaan elbegdorjiin medliin site bish bil uu?

    ReplyDelete
  10. тиймээ санаа нийлж байна маш гоё илирхийлсэн байна

    ReplyDelete