2009/09/02
Амгалан ертөнц
Хөдөө нутгийн нэгэн өдрийн амьдралын хэмнэл сонихон, сайхан. Зуны адаг сарын сарын сүүлийн өдрүүд эхлэсэн болоод ч тэр үү хэдий тэнгэр цэлмэг, наран нүд баясгах ч үлээх салхины амьсгаа сэрүүвтэр. Зүлэг ногоо алтлаг шар өнгөөр туяарч, чар чар хийх царцаа, голионы дуу эндээс ч нэг тэндээс ч нэг сонстох нь байгаль дэлхий намар цагийг найр тавин утгах бэлтгэлээ базааж буйнх бололтой. Буман хүн бужигнаж, түмэн машин түчигнэдэг хот газрын нүргээ доргионоос ангид энэ тансаг байгаль нам гүм, тайван талбиун дүнсийнэ. Дээр сүр сар хийх чимээ гарахуйд өнгийн үзвээс цэнхэр тэнгэрийн дэвсгэр дээр нэг бараан толбо ажиглагдам төдий байх нь турлиах бололтой. Тэртээ өндөрт нисч яваа шувуу далавчаа дэвэх нь газрын амьтан надад дуулддаг энэ яасан сайхан амгалан ертөнц вэ...
Labels:
Бичил бичвэрүүд
Subscribe to:
Post Comments (Atom)

saihan bichjee...taalagdav...manaihaar zochlood garaarai
ReplyDelete