Нар сар хоёр уулздаг гэнэ шүү
Намайг, чамайг дурлалцаж байхад тэд ч бас учирдаг гэнэ шүү
Өдөр дуусаагүй байхад нар болзоондоо яардаг гэнэ
Шөнө өнгөрөөгүй байхад сар учралдаа тэмүүлдэг гэнэ
Өглөө, үдшийн заагаар гэвч мэндийн зөрөөгүй байдаг гэнэ
Шил шилээ хараад танихгүй эрхсүүд явдаг гэнэ
Эрхлэн жаргалдах нимгэн мөчөө харамлаж л таарна, аргагүй
Ээнэгшин дасалцах орон зайгаа нууж л таарна, мэдээжийн
Үүлээр хучигдсан бүрхэг өдрийг санаж байна уу?
Үнэндээ тэр чинь нар сартайгаа уулзаад ухаангүй нь тэр
Одон шигтгээтэй гил хар тэнгэрийг хараа л биз дээ?
Онгон сар наранд аргамжлуулж орчлонг умартсан нь тэр
Нар сар хоёр уулздаг гэнэ шүү
Намайг, чамайг дурлалцаж байхад тэд ч бас учирдаг гэнэ шүү
УБ, 2004-10-13
2009/07/02
Subscribe to:
Post Comments (Atom)

0 сэтгэгдэл:
Post a Comment