Алдуурсан сэтгэл Ээн зүгт тэмүүлнэ
Андуурсан хайр Ээн зун тамлана
Алдаатай ертөнц Ээн удаа тавлана
Аавын хүү Ээн удаа бүдрэнэ
Амьдралын жимийн эцэст л
Асуултын тэмдэг цэгээр солигдоно
Алаг зүрхийг базсан бүхэн
Агаар мэт хоосон болно
Тэр цагт би Ертөнцийн төв болно
Тэгээд та нар миний зовхин доор орно
Нүд минь анилдахад л
Нүгэлт орчлон далдраад өгнө.
Томъёолж хэлбэл энэ бүхэн Ээн дээр нэмэх нэг!
2009/07/23
Subscribe to:
Post Comments (Atom)

Аймаар шүлэг байна.
ReplyDeleteЭэн гэж юу гэж байгаан бол?
ReplyDeleteN
ReplyDeletealgebriin helleg shu de.N zerget dewshih geed.buh ym Nbolnoo.
ReplyDeleteNice blog though
ReplyDeleteҮлтанигдах, тийм шүү.
ReplyDeleteФутурама, талархлаа.