2009/07/10

Ардын хувьсгал ба Касабе хэл...

Өө сайхан сайхан байна өө. Ардын хувьсгалын 88 жилийн ой болоод л... Азтай үндэстэн юм аа бид... Өвөг дээдсийнхээ ачаар өнгөрсөн зууны хориод онд тусгаар тогтнолоо олж чадсан явдал үнэхээр Их Монгол улс байгуулагдаж байснаас дутахааргүй чухал мөч байж дээ бодоод байхад. Зурагт үзэж суухад энэ бодол маань үнэн гэдэгт улам бат итгэлтэй болоод байна. Яах вэ бид ядуу байж болно, гэхдээ ямар ч байсан уйгаруудаас азтай юм аа тэ? Бас төвдүүдээс ч илүү азтай. Яриад юу гэхэв, бүр элэг нэгт өвөрлөгч ахан дүүсээсээ ч бид илүү азтай.

Ийм сайхан бодлын хажуугаар үл мэдэг түгшүүр түрэн орж ирэх мэт болох чинь. Тусгаар тогтнолын нэгэн баталгаа бол үндэстний соёл. Харин үндэстний соёлын тулгуур багана бол хэл...

1995 онд Брюс Коннел гэдэг хэл шинжээч эрдэмтэн африкийн Камерун улсад судалгааны ажил хийж яваад урд өмнө нь огт мэдэгдээгүй байсан Касабе гэдэг хэлийг шинээр илрүүлж л дээ. Онцлог нь гэвэл уг хэлийг мэддэг цорын ганц хүн байсан бөгөөд түүнийг Богон гэдэг байж. Коннелийн буцах цаг болсон байсан учраас тэрхүү Богонтой биечлэн уулзаж амжилгүй, дараа жил дахин ирж байж уулзъя гэж шийдээд явсан байна. Нэг жилийн дараа, өвлийн тэргүүн сартай зэрэгцэн Коннел Камерунд ирж Богоныг сураглав. Гэтэл Коннелыг ирэхээс өмнө, 11 сарын 5-нд нь Богон ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байжээ. 11 сарын 4-нд дэлхий дээр Касабе гэдэг нэгэн хэл оршиж байсан бол 11 сарын 6 гэхэд энэ хэл устаж байхгүй болсон байлаа...

Өнөөдөр дэлхий дээр 6000 орчим хэл байдгаас тал нь энэ зууны эцэс гэхэд бүрмөсөн устаж алга болно гэнэ. Тухайлбал цорын ганц хүн мэддэг тийм хэл дэлхий дээр 51 байдгаас зөвхөн Австралид 28 нь байдаг аж. 10000-аас хэтрэхгүй ярилцагчтай хэл 3000 орчим байдаг гэнэ. Харин 100000-аас хэтрэхгүй ярилцагчтай хэл 5000 орчим байдаг гэнэ. Дэлхий дээр байдаг нийт хэлүүдийн 96%-иар нийт хүн амын дөнгөж 4% нь л ярьдаг гэнэ дээ...

Харин монгол хэл?

8 сэтгэгдэл:

  1. http://science.slashdot.org/article.pl?sid=07/10/01/0221218&from=rss

    ReplyDelete
  2. http://tsogbadrakh.blogspot.com/2007/10/blog-post_22.html

    ReplyDelete
  3. монгол хүмүүс устах цагт л хэл устана даа. Тэрнээс наана монгол хэл байж л байна.
    http://bbj214.tumblr.com/post/134912029

    ReplyDelete
  4. хэл хил мал гуравтайгаа байвал хэн баян бэ монгол баян гэж. тэр үг санаанд буув.

    ReplyDelete
  5. Тийм шүү. Тиймээс яадахдаа сэтгэгдлээ монголоороо бичих хэрэгтэй.

    ReplyDelete
  6. Бид ардын хувьсгалын ой гэхээсээ илүүтэй Их монгол улс байгуулагдсаны 803, 804 жил гэх мэтээр цаашид нэрлэж заншвал сайхан даа. Гэхдээ Ардын хувьсгалын ой гэдгээ давхар араас нь нэршиж явбал дээр мэт.

    ReplyDelete
  7. Оюунаа, Баярлалаа. Сонирхолтой линкүүд байна. Зундуйн Дорж агсны үгс бас үнэн шүү.
    Аноним, гэхдээ хэл нь устаад хүн нь үлдэх тохиолдол байх уу?
    Амур, санал нийлж байна.
    ЭмВи, харин ээ хө. Надад бол Их Монгол улс байгуулагдсаны ойг 10 жилд ч юм уу нэг удаа хийж байвал зүгээр юм шиг ээ.

    ReplyDelete
  8. Бямбын Ренчин, Хангин Гомбожав, Жагжид Цэцэн гэх мэт монголчуудыг дэлхийд таниулсан алдартай монголч эрдэмтэд тэнгэрийн орноо заларсаар .. ядахнаа монгол хэлээ ч болсон устгачихгүй юмсан бид .. биднээс л шалтгаална шүү дээ. Какаду чамаас

    ReplyDelete