2009/06/22

Ангараг гариг дээрх гавлын яс!!!

Интернетээр хэсч яваад тааралдсан маш сонирхолтой нэг мэдээллийг блогтоо оруулчихлаа. Та бүхэнд сонирхолтой санагдсан бол заавал сэтгэгдлээ үлдээгээрэй гэж хүсч байна шүү. Энэ тухайд хүмүүс ямар бодолтой байдгийг мэдмээр байна л даа :D

2004 оноос хойш Ангараг гариг дээр АНУ-ын Spirit хэмээх шинжилгээний автомат станц ажиллаж, гаригийн гадаргын зургуудыг аван Дэлхий рүү илгээж байгаа юм байна л даа. Одоогийн байдлаар NASA-ийн архивт хэдэн арван мянган зураг хуримтлагдаад байгаа ажээ. Тэгсэн тэдгээрийн дотор нэг ийм зураг байна гэнэ шүү!


Тэр цэнхэр сумаар заасан хэсгийг анхааралтай ажиглаарай. Хүний (эсвэл хүн төст амьтны) гавлын ястай тун төстэй зүйл харагдаж байгаа биз?

"Гавлын яс"-ны томруулж татсан зураг нь энэ байна:


Та юу гэж бодож байна даа? Энэ үнэхээр ямар нэг амьтан эсвэл хүний гавлын яс мөн үү? Өнөөдөр эрдэмтдийн таамаглаж буйгаар эрт дээр цагт Ангараг дээр амьдрал байсан гэж үздэг. Магадгүй тэр балар дивангарт амьдарч байсан ангарагийн нэгэн иргэний гавал ч юм бил үү хэн мэдлээ?

Хэрэв та хүсвэл энэ зургийг NASA-ийн албан ёсны сайтан дээрээс дараах линкээр орж үзэж болно:

http://marsrover.nasa.gov/gallery/all/2/p/513/2P171912249EFFAAL4P2425L7M1.HTML

Дээрх зураг, мөн Ангараг гаригийн элдэв учир битүүлэг нууцтай холбоотой бусад зүйлсийг эндээс уншиж болно:

http://marsanomalyresearch.com/

Энэ хорвоо ертөнц чинь бидний мэдэхгүй, бидний төсөөлөхгүй элдэв сонин нууцаар дүүрэн байна шүү хүмүүс ээ!

Бид Нууцат арал дээр амьдарч байна...

12 сэтгэгдэл:

  1. Сонирхолтой л юм. энэ гэхдээ зүгээр ийм хэлбэртэй чулуу ч юмуу, лав амьд амьтны ул мөр биш байхаа :)

    ReplyDelete
  2. үнэхээр сонирхолтой юм аа. гайхалтай.

    ReplyDelete
  3. Блогчидоо энэ сайтад орж өөрийн блогт хэрэгтэй нэмэлтүүдийг олж аваарай.
    Блог хичээл:
    ulesson.blogspot.com

    ReplyDelete
  4. Сонирхолтой л юм.

    ReplyDelete
  5. Сайнуу какадуу. Сонирхолтой мэдээлэл байна. Гэхдээ л энэ нөгөө "Face on Mars" гэдэг шиг байгалийн сонин хэлбэр дүрстэй чулуу + гэрэл сүүдрийн тоглолт байх даа.

    ReplyDelete
  6. Энэ блогоор зочиож байгаарай...

    http://altaixangai.blogspot.com

    ReplyDelete
  7. Саран дээр үнэхээр соёл иргэншилтэй ямар нэгэн хүн төрөлтөн амьдарч байгаа тухай баримтат киног би Оросын ТВ -ээр хэд хоногийн өмнө үзсэн маань санаанд орчихлоо. 70-аад оны эхээр Орос Америк хоёр аль алин нь сарыг судлах хөтөлбөрөө зэрэг шахуу зогсоосон. Энэ нь цаанаа нэр учиртай гэсэн таамаглалыг тэр кинонд гаргасан байна лээ.
    PS Блогт чинь анх удаа орж ирлээ. Сонирхолтой блогтой юмааа

    ReplyDelete
  8. Монголоо, зүгээр ээ.

    Мэндээ, зочилсонд баярлалаа.

    ReplyDelete
  9. uneheer sonirholtoi yum gaihaltai

    ReplyDelete