2009/05/26

Өөрчлөлт юунаас эхлэх вэ?

Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Хүмүүс өөр өөрсдийн сонголтыг хийж, нэг хэсэг нь (түүн дотор миний бие) Энхбаярыг, нөгөө хэсэг нь Элбэгдоржийг дэмжлээ. Сонгууль гэж нэрлэдэг ч үнэндээ бол ширүүхэн уралдаан юм даа. Уралдаан л юм хойно нэг нь түрүүлдэг жамаар Элбэгдорж гэдэг хүн түрүүллээ.

Энд би тэр нь муу, энэ нь сайн гэж ярих гэсэнгүй. Аль аль нэр дэвшигчийн талынхан өөрийн гэсэн үнэнтэй, бас худалтай байсан. Харин дийлэнх хүмүүс Элбэгдорж гэдэг хүнийг ямар шалтгаанаар сонгож, ялуулав аа гэдэг асуултыг сонирхон үзэв ээ. Тэгээд хэвлэл мэдээллийг ажиглалаа (мэдээж Ажиглагч-ийн төвшинд биш шүү :D ) Уншлаа, үзлээ, сонслоо. Эргэцүүллээ. Тэгсэн хүмүүсийн энэ удаагийн сонголтыг Өөрчлөлт гэсэн ганцхан үгээр бүрэн дүүрэн илэрхийлж байгаа юм байна. Хүмүүс чухамдаа Өөрчлөлтийг хүсч энэ сонголтыг хийсэн байна. Өөрчлөлт... Эргэн тойронд, нийгэмд, бас хажууханд чинь, бүр гэр дотор чинь байгаа аливаа болж бүтэхгүй байгаа юмыг өөрчлөхийг хүсч энэ сонголтыг хийжээ. Тийм ээ, хүн саар юмыг сайн юмаар өөрчлөхийг ямагт хүсдэг. Энэ бол байгалиас бидэнд програмчилж өгсөн "үндсэн араншин"-гуудын нэг. Бас энэ араншин хүн төрөлхтний хөгжлийг урагш хөдөлгөх нэг гол мотор болж байдаг. Учир нь өөрчлөлт бол "шинэ"-тэй салшгүй холбоотой. Өөрчлөлтөөр хуучныг халж, шинэ-тэй гэхдээ сайн шинэ-тэй золгохыг хүн хүсдэг. Ийм ч учраас би Элбэгдорж нэр дэвшигчид саналаа өгч дэмжсэн нийгмийн олонхийн өөрөөр хэлбэл массын сонголтыг ойлгож байна. Тэд яг ийм өөрчлөлтийг хүссээн.

Тэгвэл энэ өөрчлөлт маань хаанаас ирдэг юм болоо? Тэнгэрээс бууж ирэх үү, тэргээр зөөгдөж ирэх үү? Би саяхан хүмүүсийн блог хэсч яваад нэг бичиглэлтэй таарсан юм л даа. Яг хаана гэдгээ санадаггүй ээ. Нөгөө зүрхээ сугалж гэрэл хүмүүст гэрэл хайрладаг Данкогийн тухай. Арван жилд уран зохиолын хичээл дээр үздэг билүү үгүй билүү? Бичиглэлд хүмүүс яагаад Данкод сайн байдаг талаар дурдсан байв. Тэгсэн байна аа, Данко маань бусад хүмүүсийг өөрсдийгөө өөрчлөх байдалд хүргэлгүйгээр өмнөөс нь "өөрчлөгдсөн" болохоор тэр гэнэ ээ. Тун гоё хэлж шүү. Учир нь хүмүүс дийлэнхдээ бэртэгчин байдаг. Юу гэсэн үг вэ гэхээр, үр дүн нь тодорхой бус аливаа юман дээр дийлэнх хүмүүс хэзээ ч эхэлж санаачлага гаргадаггүй, эхэлж хийдэггүй, эхэлж хөдөлдөггүй. Тэд өмнөөс нь энэ бүхнийг хийж өгөх хэн нэгнийг хүлээж, анаж байдаг. Зохиолын баатар Данко маань чухам ийм нэгэн байсан учраас тэд түүнд сайн байдаг гэнэ ээ. Түүнчлэн, хэрэв хэн нэгэн гарч ирж, амлалт өгвөл тэд бас л түүнийг хүлээж авахад бэлэн байдаг гэнэ. Үүнээс санаа аван, чухам өөрчлөлтийг хүсч шинэ ерөнхийлөгч сонгосон нэгэнд хандаж хэлэхэд өөрсдөө өөрчлөгдөлгүйгээр хэн нэгэн өмнөөс чинь бүхнийг (эсвэл жаахныг) өөрчлөнө гэж битгий хүлээгээрэй, өөрчлөлтийг өөрөөсөө эхлээрэй, эхлэх гэж хичээгээрэй гэж захих гэсэн юм аа.

9 сэтгэгдэл:

  1. Түвшин гэж бичдэг шиг санагдах юм...

    ReplyDelete
  2. chiniihiig elbegdorj unshaad uhaaraal avaad uilah baihaa, chi asuult deer baidag shigee l bich l dee Tarchigdorj ene ter geed, hudlaa blog deeree uhaantai boloh gej buu yadar.

    ReplyDelete
  3. Асуулт дээр яаж бичдэг юм бол?

    ReplyDelete
  4. Элбэгдорж боловсрол өндөр бие өндөр болж өөрчлөгдвөл би бас үлгэр жишээ болж өөрчлөгдөхөд бэлэн байна.

    ReplyDelete
  5. Үнэхээр бүгд л амиа боддог шүүдээ. Адам Смитын Үндэстний Баялаг номон дээр байдаг шиг хувь хүн бүр өөрийнхөө төлөө эсвэл ойр дотныхоо хүний төлөө л амьдардаг. Тэрнээс ард түмэн, эх орны төлөө амьдардаггүй. Эдгээр үгс бол үнэндээ хийсвэр зүйлс. Зөвхөн цэрэг эрс эх орны төлөө зүтгэнэ гэж хэлдэг шүүдээ.
    Манайхан өөрийнхөө төлөө амьдарна гэхээр хувиа хичээгч гэж үздэг. Гэтэл жишээнь, хамт яваа нөхрийнх нь дугуй хагарахад туслалцахгүй бол харин өөр явдал шүүдээ. Манайхан болохоор үүнтэй хольж ойлгоод байдаг.
    Мөн жирийн иргэн эх оронч байх албагүй гэж боддог. Эх оронч байна гэж яг үнэндээ юу гэсэн үг вэ. Бас ард түмэн гэж юу гэсэн үг байна. Ард түмнийхээ төлөө, ард түмнээ бодож энтэр гэх мэт үгс улс төрчдөөс гардаг байснаа сүүлийн үед өөрснийгөө иргэдийн хөдөлгөөн гэж нэрлэсэн нөхдүүдийн амнаас гарах нь түгээмэл боллоо. Большевикуудын бодож олсон л үг. Тэд язгууртан баячуудыг жирийн иргэдээс салгаж тэднийн эсрэг үзэл суртал нэвтрүүлэхийн тулд л НАРОД буюу монголчлоод ард түмэн гэдэг үгийг бодож олсон. Тухайн үедээ НАРОД гэдэгт ажилчин тариачид хамтралынхан комсолынхон гэх мэт эрх мэдэлгүй хөрөнгө чинээгүй өөрөөр хэлбэл "сайн хүмүүс" ордог байж. Гэтэл одоо тэр үе өнгөрөөд бүгд баян болохыг хүсч байна. Японы ард түмэн, Америкийн ард түмэн гэж япончууд америкчууд ярьдаггүй шүүдээ.
    Манайд нэг өөрчилмөөр байгаа зүйл нь энэ Их хурлын гишүүд нь тойргынхоо иргэдийн амьдралыг нь харж үздэгээ болиосой. Үнэндээ хууль батлалцах үүрэгтэй байтал Должин чавганцын талхны асуудал хөөцөлдөөд явна гэдэг утгагүй зүйл. Үүнээс болоод хүмүүс илүү коллектив болоод өөрийнхөө амьдралын төлөө бусдыг буруутгах нь элбэгшиж байх шиг. Хүмүүс төлөөллийн ардчилал гэдэг юмаа ойлгохгүй 20 жил манарч явнаа. Зарим нь ч ардчилал бол анархизм гээд тууж явах. Үүнээс болоод иргэд нь бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салахгүй байгаа юм. Тв ээр гарахаар л тэр гишүүн тойрогтоо ирж бидний амьдралыг харж үзсэнгүй гэх мэт зүйлс яриад зогсож байгаа нь харваас арчаагүй. Бас энэ Эх орны хишиг Эрдэнийн хишиг гэсэн ичмээр юмнуудаа больмоор. Баялгаа ухаж бүгдэд нь тарааж өгөөд тэр нь 7 хоногын баас болоод удалгүй дахин хоосрох бодлого юм. Ядуу хүмүүст мөнгө зарах ухаан байдаггүй. Хүний зүгээр өгсөн мөнгийг бол бүр ч үгүй. Үүний оронд мөнгөтэй хүмүүстээ илүү туслалцаа үзүүлвэл цаадуул нь ажлын байр гаргах гэх мэт үйлдлээр бусад хүмүүст сайнаар нөлөөлөөд явж болох. Эсвэл энэ их хөрөнгөө үйлдвэр, бүтээн байгуулалт энтэрдээ зарвал ухаалаг зардал болохсон.
    Хавтгайрсан нийгмийн халамж хүмүүсийг улам л тэнэг сонголт хийдэг, толгойгоороо биш ходооодоороо сонголт хийдэг болгоод байгаа юмдаа. Манай улс төрд Данкогийн дүрд классикаар тоглодог нэг хүн саяхан Ерөнхийлөгч боловдоо. Өмнөөс чинь хийж өгье л гээд байх нь тэр. Эх орны хишиг эрдэнийн хишиг, оюутнууддаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гар дээр нь тавьж өгье ч гэх шиг.

    ReplyDelete
  6. Энэ сонголт бол Элбэгдорж сайндаа сонгогдсон хэрэг биш гэж би санадаг. Харин МАХН-аас залхсан эсвэл МАХН өөрөө дотроо зөрчилтэй учраас олон нийтийн нүдийг хуурч чихийг мялаах үгээр өдөр хоног өнгөрөөдөг болсонтой холбоотой байх. Бүх зүйлийг шударга үнэн байлгадаггүй Хаана ч очсон намын харьяаллаар ажилд авдаг, алдаа гаргасандаа хариуцлага тооцож чаддаггүй /бүгд бие биенийхээ НО-г нь мэддэг болохоороо/ нь үүнд хүргэв. гэж би санадаг.

    ReplyDelete
  7. Лхагвасүрэнд:

    Миний бодлоор, өмнөх сонгуулиудаар хар пиарыг ихэвчлэн АН хийдэг байсан. Хувьсгалт нам "хохирогчийн" үүргийг гүйцэтгэж, "няцаалт" өгөх байдлаар сонгуулийн сурталчилгаанууд явагдаж ирсэн шиг санагддаг. Харин энэ удаагийн сонгуулиар хоёр нам "тоглодог дүрүүдээ" сольчихсон. Пиарыг эхлэж хийдэг нь хувьсгалт нам болж, няцаалт өгдөг нь ардчилсан нам болчихсон. Сонгуульд ялагдсанд хувьсгалт нам өөрөө буруутай гэдэгтэй санал нийлж байна. Гэхдээ ялагдлын олон шалтгааны зөвхөн нэг нь л дээ. Хар пиарын тунг хэтрүүлсэн. Үүний нэг жишээ бол гарал үүсэл, яс үндсийн асуудлыг хөндсөн явдал.

    ReplyDelete
  8. doch garsan er uu?June 18, 2009 6:49 PM

    4o hursen er doroo darsan agt gedgiim. Ytga ni: Oorchlogdood, hun bolood tolovshtson itgej naidaj bolnoo gesen ug.
    4o hurcheed oorchlolt heregtei ni medegdej bgaa bol ter zasrahgui, amid xvvp bolson gsen ug.

    40 hurcheed oorchlogdono gej baidagguim, elbegdorjiin oorchlogdoh hog ongorson, arai zaluugaaraa bi oorchlogdoh ireeduitei gevel harin unend niitsne baih.

    horvoo deer 2 yanziin hums baidag; neg heseg ni harhan bagaasaa l oortoo dugnelt hiij, busdiin shuumjleliig sonsch, tegsneeree oorsdiigoo hogjuulj, oorchilj , dotood setgel, uhamsar, sunsnii devshild hurch chaddag. ene talaar 30+/- 3 (nas)geed NItcshe-iin onol ch baidag, Buddha ch helsen bdag 30 nas hureed hunii suns serdeg gej

    nogoo heseg humuus ni zuun hori hureed ch serehgui, uhaan suuhgui, oorchlogdohgui mulguu teneg heveeree ulddeg. tiim humuusiin neg ni ELBEGDORJ baidgiim.

    hun oorchlogddoguin jisheeg olniig harj bolno: bidnees 2; 3 dahin ikh amidarchaad tolovshij hun bolj chadaagui ovgochuul gaduur ikh elbeg baidag, avttus unaand ch taaraldjil bdag,

    tednii baS NEG toloolol bol 50 garchaad tolovshij amjaagui yavaa Baabar yum baigaen.

    ReplyDelete
  9. 40 гарсан эр үү, ширүүн хэлжээ.

    ReplyDelete