2009/04/26

Future Simple Tense (Энгийн Ирээдүй Цаг)

Future Simple Tense буюу Энгийн Ирээдүй Цагийг дараах тохиолдлуудад ихэвчлэн хэрэглэдэг гэж байгаа. Үүнд:
  • яг тухайн мөчид (яг ярьж байх тэр агшинд) шийдвэр гаргахдаа,
  • өөрийн бодол/итгэл үнэмшил/төсөөлөл гэх мэтэд тулгуурласны үндсэн дээр think/believe/expect ... гэх мэт үйл үгүүд, be sure/be afraid гэх мэт хэллэгүүд, probably/certainly/perhaps гэх мэт дайвар үгүүдийг ашиглан ирээдүйд болох эсвэл болж магадгүй явдлын талаар прогноз буюу таамаг хийхдээ,
  • амлалт өгөх/сүрдүүлэх/анхааруулах/гуйх(хүсэх)/найдаханал болгох зэрэгт,
  • бидний хүсэл зоригоос үл шалтгаалан ирээдүйд зайлшгүй болох ёстой үйл явдал, ситуацийг дурдахдаа
энэ цагийг ашигладаг. Зарим нэг жишээ дурдъя. Энд тод улаанаар бичигдсэн үгнүүд бол Future Simple tense-ээр хувирсан үйл үгнүүд юм аа.
  • Oh, it's late! I will take a taxi. - Өө, орой болчихсон байна! Би такси барьчихъя.
/Тухайн мөчид гаргаж буй шийдвэр./
  • I believe we will meet other intelligent species someday. - Бид хэзээ нэгэн цагт өөр ертөнцийн оюун ухаантнуудтай уулзана гэдэгт би итгэдэг.
/Ирээдүйд болж магадгүй явдлын талаар өөрийн прогнозыг хийж байна./
  • Stop talking or I will send you out of the class. - Хичээл дээр дахиж ярьвал чамайг ангиас хөөж гаргана шүү.
/Анхааруулж байна./
  • My younger sister will be 20 next May. - Миний эмэгтэй дүү 5 сард 20 нас хүрнэ.
/Хүн нэг насаар хөгшрөхийг хэн ч хянаж чадахгүй. Зайлшгүй л болох явдал./

Future Simple Tense-тэй хамт tomorrow, the day after tomorrow, next week/month/year/summer/..., tonight, soon, in a week/month/year/... гэх мэт цаг заасан үгнүүд байнга хэрэглэгддэг байна.

5 сэтгэгдэл:

  1. ymar goy ym be,angli helnii tsagiig zaaj bga chn.

    ReplyDelete
  2. Хэ хэ хэ. Таалагдаж байгаа бол баяртай байна.

    ReplyDelete
  3. angli helnii hicheeleti blog haa harlaa gej zunduu haisan.unuudur sanaandgui olchihlo.angli helnii tsag heregtei.bayrlalaa.

    ReplyDelete
  4. azzaya-t.blog.banjig.netDecember 25, 2009 8:58 PM

    Ямар сэргэлэн юм бэ. Сайн үйлс хийж байгаа юм байна Амжилт хүсье. Герман хэлний хичээл зааж эхэлбэл бүр сайн байна. хэхэ

    ReplyDelete