Уг нь киноны зохиолыг эхлээд Дэвид Лин бичсэн боловч 1973 онд киноны продюсер Артур П. Жэкобс гэнэт таалал төгссөний улмаас тухайн хувилбар буцаагдсан байна. Шинээр томилогдсон найруулагч нь өөрийн "7 самуурай" хэмээн нэрийдсэн багтай хамт ажиллахыг хүсчээ. Энэ багт нь Орсон Уэлс, Сальвадор Дали, Хэрв Вилличейз гэх мэт алдартнууд байлаа. Гэвч бас л бүтэлгүйтэв. Дараа нь, 1979 онд Ридли Скотт хэсэг зуур найруулагчийн үүргийг гүйцэтгэж байжээ. Гэвч энэ үед түүний ах нь нас барж, бас Ридли Скотт өөрөө амьдралынхаа 2 жил 6 сарыг "Элсэн ертөнц" дээр өнгөрөөх нь утгагүй юм байна гэдгийг ойлгож, "Blade Runner" ("Ирэн дээгүүр гүйгч") киног найруулахаар төслийг орхив. Ингээд алдарт "The Elephant Man" ("Эрэмдэг нүүрт") киноны найруулагч Дэвид Линч төсөлд орж иржээ. Гэхдээ тэрээр Фрэнк Хербертийн романыг хэзээ ч уншиж байгаагүй нэгэн байв. Магадгүй энэ нь киноны чанарт нөлөөлсөн байх. 1984 онд арай гэж нэг дэлгэцэнд гарсан кино уран зөгнөл сонирхогчдын урмыг тэр чигт нь хугалжээ. Хоёр цаг гаруй үргэлжлэх ойлгомжгүй, цус нөжөөр дүүрэн кадрууд уг киног Холливуудын хамгийн амжилт муутай кинонуудын нэг болгоход хангалттай байсан гэнэ. Киног хийхэд 45 сая ам. доллар зарцуулсан бол олсон орлого нь дөнгөж 29 сая болжээ.2009/04/20
Холливуудын хамгийн амжилт муутай кинонууд: Dune (1984)
Уг нь киноны зохиолыг эхлээд Дэвид Лин бичсэн боловч 1973 онд киноны продюсер Артур П. Жэкобс гэнэт таалал төгссөний улмаас тухайн хувилбар буцаагдсан байна. Шинээр томилогдсон найруулагч нь өөрийн "7 самуурай" хэмээн нэрийдсэн багтай хамт ажиллахыг хүсчээ. Энэ багт нь Орсон Уэлс, Сальвадор Дали, Хэрв Вилличейз гэх мэт алдартнууд байлаа. Гэвч бас л бүтэлгүйтэв. Дараа нь, 1979 онд Ридли Скотт хэсэг зуур найруулагчийн үүргийг гүйцэтгэж байжээ. Гэвч энэ үед түүний ах нь нас барж, бас Ридли Скотт өөрөө амьдралынхаа 2 жил 6 сарыг "Элсэн ертөнц" дээр өнгөрөөх нь утгагүй юм байна гэдгийг ойлгож, "Blade Runner" ("Ирэн дээгүүр гүйгч") киног найруулахаар төслийг орхив. Ингээд алдарт "The Elephant Man" ("Эрэмдэг нүүрт") киноны найруулагч Дэвид Линч төсөлд орж иржээ. Гэхдээ тэрээр Фрэнк Хербертийн романыг хэзээ ч уншиж байгаагүй нэгэн байв. Магадгүй энэ нь киноны чанарт нөлөөлсөн байх. 1984 онд арай гэж нэг дэлгэцэнд гарсан кино уран зөгнөл сонирхогчдын урмыг тэр чигт нь хугалжээ. Хоёр цаг гаруй үргэлжлэх ойлгомжгүй, цус нөжөөр дүүрэн кадрууд уг киног Холливуудын хамгийн амжилт муутай кинонуудын нэг болгоход хангалттай байсан гэнэ. Киног хийхэд 45 сая ам. доллар зарцуулсан бол олсон орлого нь дөнгөж 29 сая болжээ.
Labels:
Кино
Subscribe to:
Post Comments (Atom)

Үзээгүй кино байна аа. Манайхан муу юм авчирч гаргахдаа гаргууд юмсан. Яагаад орчуулж цацаагүй юм болоо? Гүй би чинь юу ярьчихав аа. Энэ олон сувгийг зэрэг үзэж чадах биш. Гарсан л байдаг байх даа
ReplyDelete