2009/04/02

Aurora - Орара эсвэл Аврора?

ТМ телевизээр Babylon A.D. (Манай эриний Бабилон) гэдэг зөгнөлт кино гарч байна. Уин Дизель тоглосон юм байна. Киноны орчуулгаас ганцхан зүйлийг дурдах гэсэн юм. Гол дүрийн зөнч охиныг Орара гэж дууддаг юм байна. Би гайхаад ямар сонин нэртэй цус вэ гэж бодож байлаа. Тэгснээ гэнэт бодлоо. Энэ зөнч охины нэрийг Aurora гэснийг монгол орчуулагч Орара хэмээн хөрвүүлжээ гэж...

Орчуулагч шууд сонсч байгаад буулгасан болохоор Орара гэж сонссоноо тэр чигээр нь авчихсан бололтой дог. Уг нь бол Aurora гэсэн нэр л дээ. Aurora (Аврора) бол үүрийн туяа гэсэн утгатай латин үг шиг санагдаж байна. Эртний ромын итгэл үнэмшилээр бол Үүрийн туяаны охин тэнгэрийг Аврора гэж нэрлэдэг байсан. Орчуулагч маань энэ мэтийг мэдэж байсансан бол Орара гэсэн сонин нэрийг гаргаж ирэхгүй л байх байсан даа. Ядаж Аурора гэхгүй дээ.

(Хэдэн мөчийн дараа...)

Дээрх хэдэн мөрийг бичсэний дараа орж ирсэн бодлоо одоо бичиж байна. Сая бичсэнээ үгүйсгэсэн мэт ч санагдаж магадгүй шүү. Гадаад оноосон нэрийг яг яаж орчуулах талаар орчуулгын онолд янз бүрийн юмнууд хэлсэн байдаг л даа. Монголчуудын хувьд анхнаасаа гадаад үгийг орос дуудлагаас нь буулгаж ирсэн болохоор би хувьдаа бас энэ талыг барьдаг хүн. Ж.нь Julius Caeser гэсэн нэрийг оросууд Юлий Цезарь гэж авдаг, монгол хэлэнд бас тэгж авч ирсэн. Сүүлийн үед харин орос хэлийг "алгасч" шууд англи хэлтэй "золгосон" шинэ цагийн орчуулагчид маань шууд Жулиус Сийзар гэх маягаар хөрвүүлэх хандлагатай юм билээ. Энэ буруу юу, зөв үү? Хм... Үнэнийг хэлэхэд мэдэхгүй байна. Та юу гэж бодож байна?

10 сэтгэгдэл:

  1. Би Жессика, Мишель гэдэг хоёр бүсгүйд орчуулга хийж Алтай нутгаараа тойрч билээ. Тэгтэл Баянтооройд нэг хүн хүүш энэ хүүхэн чинь монгол нэртэй юм уу, та хэд монгол нэр өгчихсөн юм уу гэж асууж билээ.
    Мишээл гээд гоё сонсголонтой монгол нэр. Энэ тухай хэлтэл их баярласан. Ямар гоё юм бэ гээд л.

    Аврора гэдгийг Авираа гээд туучихсан ч болох юм байна дөө.

    ReplyDelete
  2. Дуудлагын алдаа ч бүр дүүрсэн хэрэг болсон юм шиг байна лээ. Утгыг нь гуйвуулж орчуулах юм бол л баларсан зүйл болох байх шүү.

    ReplyDelete
  3. Нээрэн бас яаж орлуулах нь мэдэгдэхгүй их бдгийшүү. Дээр үед оросуудыг их дагадаг байсан юм шигээ.

    ReplyDelete
  4. Sain baina uu? Ta Britain's got talent-iig yu gej orchuulah ve? Bayarlalaa

    ReplyDelete
  5. Сайн уу. "Britain has got talent" гэдгийг манайхан "Авъяаслаг британичууд" гэж орчуулсан байна лээ. Угаасаа has got гэдгийг ямар нэг юмыг агуулдаг, эзэмшдэг гэдгийг нь онцлох зорилгоор хэрэглэдэг гэж байгаа. Тэгэхээр дээрх бол их зохисон орчуулга гэж санагдаж байна. Яахав "Британы авъяастнууд" гэж байж болох юм. Гэхдээ дээрхийг гүйцэхгүй мэт. Бас "Оддын эрэлд" энэ тэр гэж байж болох юм :D

    ReplyDelete
  6. Тийм, би бас санал нэгтэй байна. Авьяаслаг Британичууд гэхэд болно гэж бодож байна.Гэтэл хаанаас ч билээ нэг хүн энэ нэрийг их л эгдүүцэн шүүмжилсэн байсан. Өөрөөс нь асуух гэхээр хаана харснаа санахгүй байгаа юм. Дашрамд, Aurora-g Ораро гэх нь зөв гэж бодож байна. Ингэж л дуудна шүү дээ. Оросууд бол яахав Аврора гэж магадгүй л юм.

    ReplyDelete
  7. Энд бидний хувьд сонголт гарч ирж байна л даа. Жишээ нь англиас бол англи дуудлагаар, оросоос бол орос дуудлагаар буулгах уу. Эсвэл аль нэгийг нь тууштай барих уу?

    ReplyDelete
  8. юун оросжуу ханддийн. ядаж ауроро гээч дээ ггг

    ReplyDelete
  9. Aurora буюу Аврора нь туйлийн туяа гэсэн үг. Харин нэгэнт л бид чинь Аврора гээд тогтчисон, энэ нь Монгол хэлний дуудлага бичлэгт Орора гэхээс хамаагүй илүү наалдаж байна. Тэгэхээр би л хувьдаа Аврора гэнэ. Дуудлага бичлэг ялгаатай байх тохиолдол бий. Тиймээс оноосон нэрийг орчуулахдаа цаад хэл дээрээ хэрхэн дуудагдаж байгааг нь харгалзах нь хамгийн зөв гэж бодож байна.

    ReplyDelete
  10. Надад бас Аврора нь сонсголонтой санагдаад л байгаам.

    ReplyDelete