2009/03/27

Present Perfect Simple Tense (Энгийн Төгс Одоо Цаг)

Present Perfect Simple Tense буюу Энгийн Төгс Одоо Цагийг дараах тохиолдлуудад ихэвчлэн хэрэглэдэг гэж байгаа. Үүнд:
  • өнгөрсөн үеийн тодорхой бус цаг мөчид болсон үйл явдлыг дурдахдаа, ийм үйл явдал болсон юм шүү гэдгийг нь онцлох зорилгоор хэрэглэнэ. Үйл явдал яг хэзээ болсон бэ гэдэг нь мэдэгдэхгүй эсвэл онц биш;
  • өнгөрсөнд эхлээд одоо үеийг хүртэл үргэлжилсэн, тэгээд цаашид ч үргэлжилж болох үйл явдал, төлөв байдлыг зэргийг илэрхийлэхдээ (be, have, like, know г.м. төлөв заасан үйл үгэн дээр ихэвчлэн) хэрэглэнэ;
  • дөнгөж саяхан дууссан бөгөөд үр дүн нь одоо нүдэн дээр ил байгаа тийм үйл явдлыг илэрхийлэхдээ хэрэглэнэ;
  • хэн нэгэнд эсвэл ямар нэгэн юманд гарсан өөрчлөлт, мөн хэн нэгний олж мэдэж авсан туршлага мэдлэгийг илэрхийлэхдээ хэрэглэнэ.
Зарим нэг жишээ:
  • I have already seen this movie. - Би энэ киног аль хэдийн үзчихсэн.
(Яг хэзээ гэдэг нь чухал биш харин киног үзчихсэн гэдгийг онцолж байна.)
  • He has been a translator for 5 years. - Тэр 5 жилийн турш орчуулагч хийж байна.
(Өнгөрсөнд эхлээд одоо хүртэл үргэлжилсэн, цаашид ч үргэлжилж болох төлөв байдал)
  • We have just finished our homework. - Бид гэрийн даалгавраа дөнгөж хийгээд дуусгачихлаа.
(Саяхан дууссан үйл явдал, үр дүн нь нүдэн дээр ил байгаа.)
  • She has dyed her hair pink. - Тэр үсээ ягаанаар будчихсан байна.
(Хэн нэгний гадаад төрхөнд гарсан өөрчлөлт.)

Present Perfect Simple Tense-тэй хамт for, since, already, just, ever, never, so far, today, this week/month/..., how long, lately, recently, still, yet гэх мэт цаг заасан үгнүүд байнга хэрэглэгддэг байна.

3 сэтгэгдэл:

  1. маш их баярлалаа хэрэгтэй байлаа

    ReplyDelete
  2. guee yhvee....jaahan delgerengui bsan bol goy bh bailaa!!~~

    ReplyDelete