Present Continuous Tense буюу Үргэлжилсэн Энгийн Одоо Цагийг дараах тохиолдлуудад ихэвчлэн хэрэглэдэг гэж байгаа. Үүнд:
- яг одоо тухайн мөчид болж байгаа үйл явдлыг дурдахдаа,
- яг одоо биш ч гэсэн сүүлийн үед (ойрын үед) өрнөж буй үйл явдлыг дурдахдаа,
- ойрын ирээдүйд (маргааш, нөгөөдөр ч юм уу эсвэл хэдхэн цагийн/өдрийн дараа) болж өнгөрөх үйл явдал, мөн болгохоор төлөвлөсөн, тохиролцсон (тиймээс хэзээ, хаана гэдэг нь тодорхой) үйл явдал зэргийг дурдахдаа,
- сүүлийн үед, өнөө үед, орчин үед эргэн тойронд өрнөж, өөрчлөгдөж буй нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал гэх мэтийг дурдахдаа,
- байнга болж байдаг юм, давтагдаж байдаг үйлдэл гэх мэтэд дургүйлхэж, бухимдаж, залхаж байгаагаа илэрхийлэхдээ (always гэсэн дайвар үгийг хамтаар)
энэ цагийг ашигладаг. Зарим нэг жишээ:
- She is watching TV now. - Тэр (эмэгтэй) яг одоо зурагт үзэж байна.
(Яг тухайн мөчид болж байгаа үйл явдал.)
- He is working hard these days. - Тэр (эрэгтэй) сүүлийн үед их шаргуу ажиллаж байгаа.
(Сүүлийн үед болж байгаа үйл явдал.)
- I am leaving for Japan at 12:00 am this Saturday. - Энэ хагас сайны шөнө дунд би Япон явлаа.
(Ойрын ирээдүйд болохоор төлөвлөгдсөн үйл явдал.)
- More and more forests are disappearing because of fires. - Түймрээс болж улам их ой мод устан үгүй болж байна.
(Сүүлийн үед өрнөж/тохиолдож байгаа тулгамдсан асуудал.)
- You are always forgetting to pay the bills. - Та төлбөрөө хийхээ дандаа мартаж байх юм аа.
(Дургүйцсэн буюу залхсан байдлаа илэрхийлж байна.)
Present Continuous Tense-тэй хамт now, at the moment, at present, these days, nowadays, still, always, today, tonight, this afternoon/Monday/Tuesday/... гэх мэт цаг заасан үгнүүд байнга хэрэглэгддэг байна.

Present continuous гэдгийг заримдаа present progressive гэж бас нэрлэдэг байх аа.
ReplyDeleteengiin buyu simple gedeg n iluu ug yum bishu
ReplyDeletezugeer l Odoo urgeljleh tsag gechij bolohgui yumu
Тэгсэн ч болно оо. Би яахав perfect-ээс нь ялгахын тулд тэгж нэмсэн юм аа. Илүү монголчлох гэсэн гэх үү дээ.
ReplyDelete