2009/03/04

Новая Земля (Шинэ газар)

Саяхан зурагтаар "Новая Земля" гэдэг 2008 онд гарсан орос киног үзлээ. Таалагдсан таалагдаагүйг хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан сэтгэгдэл бол үлдээсэн. Хүнд сэтгэгдэл...

Эзэнгүй арал дээр өөрсдийн нийгмийг байгуулахаар очсон хоригдлууд шууд л ширэнгийн хуулиар амьдраад эхлэнэ. Сүүлдээ каннибализмд орж байгаа юм чинь. Бас хамгийн сүүлдээ оросын хоригдлууд шинээр очсон америкийн хоригдлуудтай алалдаж байгаа тэр хэсэг. Ер нь л үзэхэд нэлээн эвгүй кино байсан шүү. Гэхдээ муу гэж хэлэхгүй. Харин муухай гэвэл яах бол?

Холливудаас ялгаатай нь оросын найруулагчид ихэвчлэн киноныхоо төгсгөлд асуултын тэмдэг тавьж орхидог. Гол баатрын хувь заяа яаж эргэхийг үзэгчид өөрсдөө эргэцүүлэн, тунгаах хэрэгтэй болдог. Энэ уламжлал уг кинонд ч гэсэн эвдэгдсэгүй. Хөнгөн (эсвэл хүнд) шархадсан гол баатар гэмтэл авсан нисэх онгоцыг жолоодоод мөсөөр хучигдсан хуурай газрын дээгүүр алсын алсад одоод кино төгсөнө. Мань хүн шархаа даалгүй үхэх үү, эсвэл гэмтсэн онгоц нь замдаа сүйрэх үү, эсвэл аз ивээж зорьсон газартаа хзрч чадах уу, ингэхэд ер нь хаашаа юуны төлөө нисч байна вэ гэдэг нь тодорхойгүй үлдэнэ.
Жанрын хувьд энэ киног сэтгэл зүйн, зөгнөлт триллер (хэ хэ хэ ийм нэр томъёо байдаг болов уу?) гэж болох юм.

1 сэтгэгдэл:

  1. Энэ нээрээ гоё кино шд.
    Харамсалтай төгсдөг.
    найруулагчаа гэж.

    Энийг чинь блогдоноо

    ReplyDelete