2009/03/17

Монгол хүүхнүүд хужаа нартай явалдаад л...

Хүмүүс хаа сайгүй л энэ талаар бухимдан ярьцгаах болжээ. Гэхдээ...
Энд ер нь бухимдаад л, гайхаад л, үзэн ядаад байх юм юу байгаан гэж бодож үзэв үү, та? Тэр хүн эрхээ л эдэлж байна шүү дээ, тийм биш гэж үү? Танд сануулж хэлэхэд, бид чинь хүн бусдын эрх чөлөөнд л халдаагүй бол хүссэнээ л хийдэг ардчилсан нийгэмд амьдарч байгаа шүү дээ хө. Тэр хүүхнүүд хужаатайгаа явалдана уу, хурлийзтайгаа явалдана уу ер нь ямар падлий байна аа? Дахиад сануулъя, бид чинь чөлөөт ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Хүн алж, хулгай хийгээгүй л бол хүссэнээ хийж болдог нийгэм. Одоо энэ мораль энэ тэр ярьж, монгол хүний цэвэр ичимтгий зан, цус бохирдох аюул, үндэсний аюулгүй байдал энэ тэр гэсэн улиг болсон хуучин нийгмийн яриануудаа үлдэн хөөвөл таарна. Тэртээ тэргүй монголын хилээс "саахалтын" зайтай Эрээнд 200 гаруй монгол бүсгүй хужаа нарын хүслийг мөнгөөр хангаад л сайхан л амьдарч байна шүү дээ. Бид энд Их Монгол Улс 800 жил, эзэн Чингис, аугаа их түүх, хамгийн их оюуны потенциалтай үндэстэн, дэлхийн талыг эзэлж явсан энэ тэр гээд л худлаа өөрсдийгөө хөөргөөд л мангартаж явахад тэр 200 хүүхэн монголын нэр төрийг өндөрт өргөөд, хужаа нарт жаргал эдлүүлээд сексийн аян дайнд мордсон байна. Харин ч бахархах хэрэгтэй. Монгол аль хэдийн Тайландын замаар орсон. Ура өө биш ээ Хурай Хурай Тайланд өө биш ээ Монгол.

9 сэтгэгдэл:

  1. Тийм шүү...Хуулиар хориглоогүй л бол хүссэнээ хийж болох ардчилсан нийгэмд бид амьдаржийн. Улаанбаатарт Монгол залуу гадаад бүсгүйтэй явж байхыг хараад овоо гар юмаа гээд бараг бахархна. Харин монгол эмэгтэй гадаад залуутай явж байвал тухайн эмэгтэйн нас, боловсрол, дүр төрх, ажил төрөл, авьяас чадал, бүгд арчигдан зөвхөн янхан ....гэцгээнэ.

    ReplyDelete
  2. Монголоос гараад хэдэн жилийг үдлээ. Бас хэдэн жилийг угтлаа. Тиймээс Монголынхоо талаар саар муухай зүйл бичихээс зайлхийдэг болсон.
    Монгол минь нэгэн хүүгээрээ би Монголоороо дутаж нэлээд хэдэн жилийг үдлээ. Нэг л өдөр Монголдоо очоод Монгол орноо хөгжүүлэхийн төлөө зүтгэнэ ээ. Удахгүй.

    ReplyDelete
  3. Ундрака, хүйсийн шовинизм гэж нэг иймэрхүү юм байдаг л даа.

    Аноним, тэгээрэй. Амжилт!

    ReplyDelete
  4. t1 lalar mine zailaarai yun hutsaad baigaa yum be chi al mine mongol uls gej baihgvi bolchihwol chamd goy baihuu lalraa ain lalar mine cham metiin iim yumnuudaas bolj mongol oron hugjihgvi baigaa yum lalraa

    ReplyDelete
  5. энэ ямар тэнэг гар вэ?энэ хужаа байхааа.чиний бодсоноор явбал монгол улс гэж 1 жилийн дотор үгүй болох байхаа.

    ReplyDelete
  6. Өнөөдөр ардчилсан нийгэмд амьдарч байгаа ч гэсэн монгол хүмүүн бид харийн нэгний өмнө гуйлгачин мэт амьдрах ёсгүй. Хужаа нарын хүслийг мөнгөөр хангаад яаж сайхан амьдарч байна гэж бодоов дээ. Какаду минь андуурч байна даа. Өөрийгөө хүндэлж амьдар айн.

    ReplyDelete
  7. Энд нэг хэдэн хүн юу уншсанаа ойлгохгүй байгаа юм байшд. Чи Какаду тайлбарлах хэрэгтэй шд. АНТИ БАХАРХАЛ гэж бичсэн байгааг тайлбарлаж өгөхгүй бол чи олон хүний эд эсийн өрөнд орох нь байна.

    Гэхдээ яг хайр дурлалаараа гэрлэх юм бол би л лав эсэргүүцэхгүй гэж боддийшд. Яагаад монгол бүсгүй хүн монгол эр хүнийг хайрлах ёстой юм бэ? Болку биз дээ. Гэхдээ манай хүүхнүүд харамсалтай нь тийм биш юм даа. Мөнгө гэвэл эх эцэг, үр хүүхэд, эд эрхтэнээ, нүдээ ухаад өгөх нь холгүй байх юм

    ReplyDelete
  8. Хүний эрхээ эдлээд , амьдрах гээд явж байгаа хүмүүс тэд нар чинь. Хууль зөрчөөд яваад байгаа юм биш !
    То Anonymous !
    :Эмэгтэй хүнийг доромжилж байгаа юм уу өөрөө..? Арай ч ингэж бичиж болохгүй байхаа чи !
    Өнөөдөр Монголд байгаа ихэнхи эрчүүд ийм муухай сэтгэхүйтэйшд..Бүдүүлэг , эмэгтэй хүнийг хайрлаж , хүндлэж , ойлгоно гэсэн ухагдахуун байхгүй ,, өөрсдөө тэнгэрээс унаад ирсэн амьтад юм шиг байгаан..
    Эрэгтэй хүмүүсийн зарим нэг авираас болж иймэрхүү байдал үүсэж байгааг бас эрчүүд нь бодолцож үзэж ойлгох хэрэгтэй. ( зарим нэг дүүрсэн хүүхнүүдийг эс тооцвол.. )

    ReplyDelete
  9. анти гэдгийг олж харахгүй л байх шиг байна

    ReplyDelete