2009/03/06

Кейнсийн жор - хямрал, уналтыг зөөллөх бодлогын гарц

ДЭЛХИЙН САНХVV, ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ, УНАЛТ

Одоо ид гаарч байгаа дэлхийг хамарсан санхvv, эдийн засгийн хямрал уналтыг єнгєрсєн зууны 30-аад оны Их уналтын хэмжээний гэж vзэж Их уналт-2 гэж зарим эрдэмтэд цоллож эхлээд байна.
Америкаас vvдэлтэй энэ хямрал, уналт АНУ-д бvтэн жил гаруйн ємнє эхэлсэн гэдгийг эрдэмтэд одоо тогтоогоод байна. Єнгєрсєн зєвхєн нэг жилийн хугацаанд санхvvгийн хямралаас болж АНУ-ын аж vйлдвэрийн хувьцааны vнэ цэнийг илэрхийлдэг Доу Жонс 33.8 хувь унасан нь 1931 оноос хойшхи хамгийн том бууралт юм. Америкийн банк, Ситигруп зэрэг аварга банкуудын vнэ цэн 65 хувиар унасан байна. Америкийн санхvv, эдийн засгийн нvvр царай, бэлэг тэмдэг болсон зарим гол компани, корпорац дампуурах, эсвэл бусадтай нийлж залгиулах, аврал тусламжийн хvчинд амь торгооход хvрсэн явдал олноор гарав. Ємнєх зургаан жилийн хугацаанд олж авсан хувьцаа эзэмшигчдийн долоон триллион долларын vнэ бvхий хєрєнгє баялаг салхинд хийссэн мэт ганц жилийн дотор арчигдан алга болов. Гэхдээ Америкийн уналт хамгийн муу нь ч бас биш юм. Сvvлийн vед хєгжил цэцэглэлийн vлгэр дуурайл болж байсан БРИК дєрвєл буюу Хятад, Энэтхэг, Орос, Бразилийн хувьцаа 55-72 хувь унаад байгаа ажээ. Европ, Азийн хєгжингvй орнуудад хувьцааны vнэ цэнэ мєн дорвитой унаад байна. Хямралтай тэмцэх vvднээс Европын комисс эдийн засгийг идэвхжvvлэх нийт европын тєлєвлєгєєг єргєн барьсан. Тэнд анхаарал татаж буй зvйлийн дотор Холбооны дvрэм,хэлэлцээрийн зарим зvйлийн vйлчлэлийг, тухайлбал гишvvн улсын тєсвийн алдагдал ДНБ-ий гурван хувиас, улсын єр ДНБ-ий 60 хувиас тус тус давсан vед торгууль хориг тавихыг тvр зогсоохоо амлаад байгаа юм. Урьд ємнєх уналтаас сургамж авсан Япон улс энэ оны дєрєвдvгээр сард эхлэх 2009 оны санхvvгийн жилдээ улсын тєсвєє урьд хожид байгаагvйгээр буюу 88,5 трилион иенээр тєсєвлєсєн нь ємнєх жилийнхээс 5,5 триллион иенээр илvv байгаа ажээ. Энэ бvх тєсвийн 30-ийг нь нийгмийн хамгаалалд зарцуулах юм байна.

Манай хєрш Хятад улс 2007 оны vзvvлэлтээр дэлхийн гурав дахь том эдийн засаг болсон хэдий ч vйлдвэрлэлийн томоохон хэсэг нь бvтээгдэхvvнээ АНУ болон бусад хєгжилтэй орнуудад экспортлох зориулалт чиглэлтэй тул хямрал хvнд тусч энэ чигпэлийн олон арван мянган vйлдвэр vvдээ барьсан буюу хаагдах байдалд орж 20 гаруй сая хvн ажилгvй болж, эдийн засгийн бvтэц чиглэлээ єєрчилж, шинэчлэх хvнд зорилттой тулгараад байна. Хямралын эсрэг чиглэлээр 586 тэрбум доллартай тэнцэх хэмжээний багц арга хэмжээг арван хєтєлбєрийг хэрэгжvvлэхэд зарцуулахаа зарласан билээ. Манай хойд хєрш ОХУ-д яг нэг жилийн ємнє эдийн засгийн байдал маш сайн, сэтгэл зовох зvйлгvй мэт байсан бол єнгєрсєн оны эцэс гэхэд Оросын Фондын индекс 70 гаруй хувь, зарим тодорхой компанийн хувьцаа 90 хувь хvртэл унаж баялагийн vнэ цэнэ нэг триллион ам.доллар буюу 2007 оны ОХУ-ын ДНБ-ний 84 хувьтай тэнцэх хэмжээгээр буурсан байна. Vнэт цаасны зах зээлд vvссэн хямралыг зєєллєх гэсэн оролдлого нь валютын нєєц эрс дундарахад хvргэж, тvvнийг хамгаалах гэсэн мєнгєний хатуу бодлого нь vйлдвэрлийг уналтад оруулснаар эдийн засгийн гvн гvнзгий хямралд ороод байна. ОХУ-ын хувьд энэ он хvнд жил болно гэж vзэж буй бєгєєд ажилгvйчvvдийн тоо асар тvргэн єсч олон улсын аргачлалаар тооцоход 6-6.5 саяд хvрч болзошгvй гэсэн таамгийг зарим эдийн засагчид хийж байна. Хєгжиж буй орнуудад 2007 онд хувийн хєрєнгє оруулалт нийт дvнгээрээ нэг триллион ам.долларт хvрсэн бол 2009 онд 530 тэрбум болтлоо унана гэж тооцоолж байна. Зах зээлд шилжилт хийж буй улсуудын хувьд гадаадын шууд хєрєнгє оруулалтын жилийн єсєлт 2007 онд 13.2 хувь байсан бол 2009 онд 3.5 хувь болж буурна гэж vзэж байна. Эдгээр тооцоо дvгнэлтээс vзвэл гадаадаас хєрєнгє оруулалт, зээл тусламж олно гэдэг амаргvй зvйл болох тєлєвтэй байна.

ОНОЛ НОМНОЛ, БОДЛОГО БАРИМТЛАЛЫН МЄХЄЛ,СЭХЭЛ

Энэ удаагийн хямрал капиталист санхvvгийн системийг бараг мєхлийн эрмэгт авчирснаараа онцлог юм. Энэ нь зєвхєн санхvvгийн тєдийгvй зах зээлийн талаарх онол, vзэл баримтлалын буруу зєвийг ялгаж єгсєн vйл явдал болж байна. Єнєєг хvртэл АНУ-д давамгайлж ирсэн онол баримтлал нь эдийн засаг болон хєгжлийг зах зээл єєрєє, тvvний "vл vзэгдэх гар" эрэлт, нийлvvлэлтийн механизмаараа дамжуулан зохицуулна, тиймээс засаг тєрийн оролцоо, зохицуулалт бага байх ёстой гэсэн либерал тулгуур vзэл байсан. Чєлєєт зах зээл гэгчийн хожмын гол тєлєєлєгчид нь ерєнхийлєгч Р.Рейганаас эхлээд эрдэмтэн Милтон Фридман, Холбооны нєєцийн даргын ажлыг олон жил хашсан Алан Гринспан зэргийг нэрлэж болох юм. Тэд мєнгєний бодлогын ид шидээр Их уналтыг дахин гаргуулахгvй байх нууцыг эзэмдсэн гэдэгтээ итгэл тєгс байв. Тэгвэл єнєєдєр ид гаарч буй хямралтай холбогдуулан америкийн Конгрессын удирдлагын ємнє А.Гринспаны єгсєн єчил хvлцэл олон зvйлийг тайлах юм. Тэрээр Холбооны нєєцийн даргын хувьд санхvvгийн зохицуулалтыг задлах ажиллагааг удирдан хийхдээ "алдаа"-тай зvйлийг vндэс болгосон, чєлєєт зах зээлийн єєрийгєє зохицуулах чадавхийг хэт vнэлж, орон сууцны зохицуулалтгvй зах зээлийн сvйтгэх аюулыг олж хараагvй буруугаа гэмшин хvлээгээд "єнгєрсєн оны зун оюун санааны бvхий л байгууламж нурж уналаа" гэж мэдэгдсэн билээ. Энэ оюун санааны байгууламж гэдэг нь чєлєєт зах зээл тєгс тєгєлдєр, єєрийгєє зохицуулаад явдаг тул тєрийн оролцоо, зохицуулалт тун бага байх ёстой гэж vздэг либерал тулгуур онол, vзэл баримтлал, тvvнийг vндэс болгосон бодлого, vйл ажиллагаа бvтэлгvйтсэнийг алдар цуутай энэ тэргvvлэх эдийн засагч хvлээн зєвшєєрсєн хэрэг юм. Ж.Сорос "Тус хямрал санхvvгийн системээс єєрєєс нь vvдэлтэй" гэж тэмдэглэсэн нь голыг олсон дvгнэлт гэж vзнэ.

Нєгєє талаар дээрх vзэл онолын уналт нь Кейнсийн онол номнол илvv зєв зvйтэй байсныг тод томруун харуулж єгсєн хэрэг юм. Тиймээс ч єнєєгийн хямрал, уналтаас гарах, улмаар эдийн засгийн шинэ дэг журам тогтоон тєлєвшvvлэх vйл явц тvvний бvтээж єгсєн онол номнолын vндэс суурин дээр хийгдэх нь тодорхой болж байна. АНУ-ын шинэ ерєнхийлєгч Б.Обамагийн засаг захиргаанаас америкийн эдийн засгийг сэргээх чиглэлээр хийхээр тєлєвлєж буй багц арга хэмжээ нь Кейнсийн эмчилгээний арга, жорыг бvрэн хэрэглэхэд чиглэж байгааг зарим том эдийн засагчид тэмдэглэж байна. Тєрийн зохицуулалтыг нэг нvдээр vздэггvй, чєлєєт эдийн засаг, мєнгєний бодлогыг шvтэгчид хvртэл єнєєдєр америкийн засаг, тєрєєс аврал эрж, санхvv, эдийн засгийг сэргээж єгєхєд илvv хvч гаргах, далайцтай оролцохыг гуйж шаардаж байна. Тиймээс ч америкийн санхvv, эдийн засгийг аврах найдлага, гол хvч нь Нью-Йорк, Уолл Стрит биш, харин Вашингтон, тэнд байгаа засаг, захиргаа болж хувираад байна. АНУ-ын засаг захиргаа єнгєрсєн оноос хойш хямрал уналтыг сааруулах, хохирлыг бууруулах зорилгоор нэг триллион гаруй ам. доллар зарцуулаад байгаа бєгєєд шинэ засаг захиргаа ч нэмж найман зуу гаруй тэрбум долларын багц арга хэмжээ авахаар тєлєвлєж байгааг мэдээлж байна. Уналтыг 2010 хvртэл vргэлжилнэ гэж vзэж буй эрдэмтэн, судлаач олон байгаа бєгєєд ажилгvйдлийн тєвшин АНУ-д 7-8 хувьд, нийт хєгжингvй орнуудад ажилгvйчvvдийн тоо ойрын хоёр жилд найман сая хvнээр єснє гэсэн тооцоог хийцгээж байна. Америкийн хямрал, уналтын гол шалтгааныг нийгэм бvхэлдээ хэрээс хэтэрсэн єр зээлд шvтсэн системтэй болчихсонтой холбоотой гэж vзэж байна. Ийм системийн аль нэг хэсэг нь доголдол уналтад ороход бvх системээ нураах аюул нvvрлэдэгийг энэ удаагийн хямрал тод харууллаа. Єнєєгийн хямрал, уналт нь нэг ёсондоо итгэлийн хямрал буюу итгэл алдарснаас vvдэлтэй гэж хэлж болно. Хэрэглэгчид бэлэн мєнгєє хав дарж хэрэглээгээ эрс хумьсан, банкууд зээл єгєхєє vндсэндээ зогсоосон, бизнесvvд хичнээн ашигтай зvйлд ч хєрєнгє оруулснаас мєнгєє хамгийн найдвартай санхvvгийн хэрэгсэлд хvvгvй ч хамаагvй хадгалуулахыг дээрд vзэх болсон нь хямрал, уналтын энэ vе дэх нийтлэг хандлага, сэтгэлгээ болон хувираад байна.

ХЯМРАЛ-МОНГОЛ УЛС

Аливаа том уналтын vед эрэлт болон хэрэглээ ихээхэн буурч, тvvнээс vvдэн бараа, тvvхий эдийн vнэ эрс унах, хєрєнгє оруулалт саарч зогсох, vйлдвэрлэл хумигдах, олон vйлдвэр аж ахуйн газрууд хаагдах, ажилгvйдэл гаарах зэрэг дагалдсан vй тvмэн гинжин vйл явц єрнєдєг бєгєєд одоо ч ийм байдал олон улс оронд газар авсаар байна. Эднээс манайд хамгийн том эхэлж мэдрэгдсэн нь нефть шатахуун хагас жилийн хугацаанд л баррель нь 140 гаруй доллар болтлоо хадаж галзуураад 40 хvрэхгvй доллар болтлоо навс унасан, зэсийн vнэ 2-3 дахин буурсан явдал байв. Одоо дэлхийн хямрал манайд нvvрлэж эхлээд байгаагийн олон шинж тэмдэг ажиглагдсаар байна. Єнгєрсєн оны эдийн засгийн байдлын урьдчилсан статистик vзvvлэлтээр ДНБ-ий єсєлт єнгєрсєн оны эхний хагасынхаас бараг хоёр нэгжээр буурсан дvн гарч байгаа нь уруудалт эхэлсний том дохио юм. Гадаад худалдааны алдагдал гол нь нефть шатахуунаас єдєєгдсєн ч гэсэн тэрбум долларын тєвшнийг анх удаа давж, валютын нєєц хоёр дахин буурсан, зээлийн єрийн vлдэгдэл 20 гаруй хувиар, чанаргvй зээл 2,8 дахин эрс єссєн зэрэг нь хямралын нєлєєллийн тодорхой илрэлvvд юм. Хэрэглэгчид, бизнесийнхний тєвшинд илт мэдрэгдэж байгаа арилжааны банкууд зээл олголтоо зогсоосон, валютын арилжаа эрс хумигдсан, тєгрєгийн ханш тогтворгvйтэн савлах болсон, зарим банк хямралд орсон, зээл зогссоноор хєрєнгє оруулалт, орон сууц, бvтээн байгуулалтын бусад ажил vндсэндээ зогсонги байдалд орсон, хэрэглээ хумигдсан, хэрэглэгчдийн худалдан авах чадвар доройтож ажилгvйдэл, ядуурал улам єсєх тєлєв хандлага илрэх болсон зэрэг нь хямралын мєн дам илэрлvvд гэж vзнэ.

ХЯМРАЛЫН VЕД ЯМАР БОДЛОГО БАРИМТЛАХ ВЭ?

Дэлхийг хамарсан санхvv, эдийн засгийн гvн хямрал, уналтаас эх Монгол Улсаа євдєг сєхрvvлж, элгээр нь хэвтvvлчилгvй хэрхэн авч гарах вэ гэдэг асуудал єнєєдєр тєр, засгийн удирдлагаас эхлээд улс орон, ард тvмнээ гэсэн сэтгэлтэй хvн бvрийн толгойн євчин болж байна. Энэ удаагийн хямрал нь урьд ємнє тохиолдож байсан эдийн засгийн хямралуудаас ихээхэн єєр, ялгаатай болохыг гадаадын томоохон эрдэмтэд тэмдэглэж байгаа. Тvvнээс аюул осол, хохирол багатай гарах бодлого, арга замыг баримжаа таамгаар, мэрэг тєлгєєр, эсвэл сэтгэлийн хєєрлєєр олж чадахгvй. Тvvнийг харин ноцтой хямрал уналтад нэрвэгдэж байсан улс гvрний урьдын болон ойрмогхоны туршлага, сургамж, эдийн засгийн ул суурьтай мэдлэг, тvvндээ vндэслэсэн эдийн засгийн зєв бодлого, зорилт, тууштай vйл ажиллагааны vндсэн дээр зvг чигээ зєв гаргаж хохирол багатай давах арга замуудыг олох учиртай. Ийм ноцтой хямралын vед ямар ч улс гvрэн одоогийн хямралаас зєвхєн мєнгєний бодлогын арга хэрэгслээр гарч чадахгvй гэдэг нь нийтэд тодорхой байгаа. Тэр тусмаа банк, санхvvгийн тогтолцоо нь иж бvрдэл бус, тєгс хєгжєєгvй буурай хєгжилтэй манайх шиг улсад єнєєдрийн нєхцєлд мєнгєний бодлого тус болохоосоо гай болох нь илvvтэй байдаг. Эдийн засаг "халсан" vед мєнгєний бодлогын хэрэгслийг ашиглах нь илvv vр нєлєєтэй байдаг бол эдийн засгийн уналтын vед тєсвийн бодлого, засгийн газрын шийдвэртэй оролцоо гол арга хэрэгсэл нь болдогийг эрдэмтэд олон жилийн судалгааны vндсэн дээр тогтоосон. Япон улс єнгєрсєн зууны эцсээр эдийн засгийн уналтад орсон vедээ мєнгєний бодлогын хэрэгслээр тvvнээс гарахыг оролдсон боловч vр дvн єгєєгvй тєдийгvй хожмоо "алдагдсан арван жил" гэж нэрлэгдсэн урт удаан уналт, зогсонги байдалд хvргэсэн гашуун сургаж шинэ сэргэг хэвээр байна.

Гэхдээ ноцтой хямрал уналтаас гаргадаг дэлхийн туршлагаар батлагдсан жор бэлхнээ байгаа. Энэ нь Кейнсийн эмчилгээний арга юм. Хямрал уналтын vед vvсдэг нэг гол аюул бол vйлдвэрлэл буурч, ажилгvйдэл гаарч, хvмvvсийн амьдрал доройтон тэр нь эдийн засгийг улам унагах ноцтой хvчин зvйл болдог. Тиймээс ч ийм vе дэхь эдийн засгийн тэргvvлэх бодлого. зорилт нь аль болох олон хvнийг ажилтай, цалин хєлстэй байлгах бодлого байдаг. Ийм зорилтыг бvсээ чангалах, мєнгєний хатуу бодлого явуулах замаар биш, харин Кейнсийн зааснаар аль болох олон хvнийг татаж хамруулж болох дорвитой бvтээн байгуулалтыг єрнvvлэх замаар ажил, амьдралтай болгох явдал юм. Тийм байгуулалт нь авто болон тємєр зам, орон сууц, далан гvvр зэрэг дэд бvтцийн том байгууламжууд байдаг. Хямралын vед тийм зvйлд хєрєнгє мєнгийг дайчлан тєвлєрvvлэх vvргийг засгийн газар хvлээдэг бєгєєд эдгээр дорвитой байгуулалтыг хямралын vед хийж амжуулж чадвал тэдгээр нь эдийн засгийг сэргэх нэг гол арга болдог тєдийгvй, хожимоо хєгжлийн том суурь тулгуур, хєдєлмєрийн бvтээмжийг эрс дээшлvvлдэг чухал хvчин зvйл болж хувирдаг. Тєсєв болон санхvvгийн бусад эх vvсвэрvvд тийм л бvтээн байгуулалтад голлон чиглэж зарцуулагдах учиртай.

Тийм бодлого явуулж хэрэгжvvлж чадсан тохиолдолд аливаа эдийн засгийн хувьд амин сvнс нь болсон макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж эдийн засгийн єсєлтийг тогтоон барих, ядаж тvvний бууралт уналтын хурдыг сааруулах зорилго хангагдах юм. Ноцтой хямрал уналтын vед инфляц, тєсвийн алдагдал гол асуудал биш болдгийг анхаарах учиртай. Эдийн засаг хэвийн байгаа vед инфляцийг бууруулах, тєсвийг тэнцвэржvvлэх нь чухал бол хямрал уналтийн vед энэ асуудал хойш тавигддаг. Энэ онд манай тєсєв алдагдалтай батлагдсаныг УИХ-ын олон гишvvн зєнгєєрєє тийм байхаас єєр аргагvйг зєв мэдэрсэнтэй холбоотой байж болох юм. Гагцхvv тєсвєє тансаг хэрэглээ, эсэн бусан зvйлд зарах биш, харин нvдийг нь олсон зєв зvйлд зарцуулах явдал нэн чухал болно. Хямралыг зєєллєх бас нэг чухал хvчин зvйл нь хvмvvсийг ажлаар хангахад их vvрэгтэй жижиг дунд vйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид байдаг. Тэднийг бодлогоор дэмжих. тэдэнд vvрvvлсэн татвар, хураамжийг бууруулах, бизнесийн vйл ажиллагааг нь тєр, засгаас дэмжих явдал эдийн засгийн бодлогын чухал чиглэл болох учиртай. Тэдэнд ялангуяа хєнгєлєлтэй, хугацаа харьцангуй урт зээл олгох боломж нєхцлийг бvрдvvлэх явдлыг. Тєв банк, засгийн газар онцгойлон анхаарах хэрэгтэй гэж vзнэ.

Хямралын vеийн єєр нэг чухал бодлого нь тєрийн албан хаагчид, нийгмийн халамж эдлэх ёстой хvмvvс болон ажилгvй болсон хvмvvсийн нийгмийн хамгааллын асуудал болдог. Энэ чиглэлээр том хєтєлбєр арга хэмжээ тєлєвлєж хэрэгжvvлэх шаардлага гардаг. Єнгєрсєн жилvvдэд боломжтой vедээ тєрийн албан хаагчдын цалин хєлсийг нэлээд нэмэгдvvлсэн нь єнєєгийн хямралын vед тэднийг арай гуйлгачин болгочихгvй байх нєхцлийг тодорхой хэмжээгээр бvрдvvлж чадсан гэж vзнэ. Сvvлийн vед манайд цалин хєлс, нийгмийн халамжаас болж инфляц гаарсан мэт vзэх буруу єрєєегєл хандлага нэлээд газар аваад байна. Тиймээс ч инфляцийг бууруулахаас илvv амин чухал зvйл vгvй мэтээр єнгєрсєн намаржин ярьж бичиж "инфляцийг онилсон" бодлого явуулах тухай хєєрєлдєв. Тэгвэл инфляц нь эдийн засгийн утгаараа бие даасан хvчин зvйл биш, харин эдийн засаг эрvvл биш байгааг харуулсан илрэл, шинж тэмдэг болно. Эмнэлгийн хэлээр бол энэ євчин нь биш, харин тvvний шинж тэмдэг юм. Тиймээс шинж тэмдэгийг бодлогын зорилго болгон хандах нь буруу билээ. Харин хэт инфляцид нэрвэгдсэн vед бол асуудал єєр болдог. Єнгєрсєн онд манай улсад инфляц 30 гаруй хувьд хvрч єссєн. Ийм хэмжээний инфляцийг дундаж тvвшний гэж vздэг. Гэхдээ инфляцийн єсєлтийн цаад шалтгааныг олох нь чухал болно. Монголбанкны ерєнхийлєгч асан єнгєрсєн оны есдvгээр сард Удирд-лагын академийн дийнэ хичээлийн жилийн нээлтэд зориулж уншсан лекцтээ "Монголбанкны тооцоогоор хvнс, шатахууны бvлгийг хамтад нь хасч тооцвол жилийн инфляци энэ оны эхний долоон сарын байдлаар таван хувиас бага дvнтэй байв" гэж тэмдэглэсэн. Єєрєєр хэлбэл манайд инфляц цочмог єссєний учир шалтгаан нь дэлхийд нvvрлэсэн хvнс, шатахууны vний галзууралд цохигдож ширвэгдсэн, зарим бизнес эрхлэгчид тvvнийг ашиглан vнийг зохиомлоор хєєрєгдєх явдал газар авсантай голлон холбогдсон байна. Тэрнээс биш цалингийн єсєлт, нийгмийн хамгааллын холбогдолтой зардлаас болж инфляц єсєєгvй болохыг дээрх тоо харуулж байна.

Гэтэл Монголбанкнаас тєсєвт байгууллагын ажиллагсдын орон тоо, цалингийн санг нэмэгдvvлэхгvй байх, тєсєв, мєнгєний бодлогыг хатууруулах, тєсвийг 2009 онд алдагдалгуй байхаар батлуулах явдлыг бодлого, vйл ажиллагааныхаа гол зорилго болгосон санал УИХ-д оруулсан зэрэг нь бодлогын чигээ зєв олоогvйг харуулна. Дээрх хоёр тєрлийн бvтээгдэхvvний vнийн галзуурал нь хvнсний хувьд єнгєрсєн онд дэлхийн хэмжээнд гайгvй сайн ургац авсан, шатахууны хувьд дэлхийн санхvv, эдийн засгийн хямрал уналтаас шалтгаалан эрэлт эрс буурснаас vнэ нь навсайтлаа унаж буурахад хvрсэн. Тиймээс тэдгээрээс vvдэлтэй манай инфляц Монголбанкны бодлогын ачаар гэхээсээ дээрх бvтээгдэхvvнvvдийн vнийн уналтыг дагаад буурах хандлагад орсон гэдэг нь илт байгаа. Гэхдээ тэдгээрийн vнэ тэр бvр дорвитой буурч єгєхгvй байгаа нь манай эдийн засгийн болон бизнес эрхлэгчдийн vйл ажиллагааны гажуудлын бас нэг тодорхой илрэл гэж хэлж болно. Хэрэглэгчид хэрэглээгээ хумиж, бизнесменvvд vйлдвэрлээ бууруулж, банкууд зээлээ зогсоосноос vvдэн мєнгєний хомсдол vvсдэг. Эдийн засгийн эдгээр гол тоглогчид зардлаа тийнхvv хумих нь зах зээл дэх мєнгєний эргэлтийг бууруулж ДНБ-ийг унагадаг. Тиймээс мєнгєний зарцуулалт, нийлvvлэлт ерєнхий дvнгээрээ буурах нь эдийн засгийн том асуудал бэрхшээл юм. Гол тоглогчид тоглохоо больсноос vvдэж vvссэн мєнгєний хомсдолыг тодорхой хэмжээгээр vvрч тэднийг тоглолтод дуудаж чадах єєр нэг тоглогч нь Засгийн газар билээ.

Хэрэв Засгийн газар энэ vvргийг эс хvлээвэл эдийн засаг чєлєєт уналтад орох болно. Мэдээж тийм хариуцлага vvрэх нь Засгийн газрын єрийг ихэд єсгєхєд хvргэх боловч энэнээс єєр арга vгvй юм. Тиймээс эдийн засгийг чєлєєт уналтад оруулахгvй байх, хохирлыг сааруулж, зєєллєхийн тулд зах зээлд байгаа нийт мєнгєний хэмжээг бууруулах биш, харин єсгєж нэмэгдvvлэх шаардлагатай. Єнєєгийн хямрал уналтын нєхцєлд манай засаг тєрєєс дээр дурдсан чиглэл бvрийг хамарсан цогц хєтєлбєр хэрэгжvvлэх хэрэгтэй гэж vзнэ. Чингэхдээ дээр дурдсан нєхцєл хvчин зvйлийг анхаарч бодолцон дараах бодлого чиглэл баримтлахад чухалчлан анхаарах хэрэгтэй болов уу. Vvнд:

1 .Тєрийн тєсєв, мєнгєний бодлогын хувьд мєнгєний нийлvvлэлтийг тэлэх, ядаж зах зээл дэх мєнгєний нийлvvлэлтийн агрегатыг ємнєх оны тvвшнээс бууруулахгvй байх, тєсвийн мєнгийг ажлын байрыг нэмэгдvvлж чадах тєсєл хєтєлбєрт тvлхvv чиглvvлэх,

2.Ажлын байр нэмэгдvvлж чадах янз бvрийн хєтєлбєр, тєслийг хэрэгжvvлэх чиглэлээр засгийн газраас боломжийн хvvтэй бонд болон vнэт цаас гаргах нь дотоодоос мєнгє дайчлах гол арга гэж vзнэ. Иргэдээс гадна Тєв банк болон арилжааны банкууд тvvнийг худалдан авах замаар зах зээл дэх мєнгєний нийлvvлэлтийг єсгєх бодлогыг, хэрэгжvvлж болох юм.

3.Гадаадаас хєрєнгє мєнгєний эх vvсвэр хайхдаа єндєр хvvтэй санхvvгийн зээл болон бодлогын нєхцєл болзолтой ОУВС-ын зээлээс аль болох зайлсхийх, бусад улс, томоохон банк, компаниудтай хоёр талаар хєнгєлєлттэй зээл, тусламж авах, зарим тодорхой орд уурхайг дэнчин болгон зээл авах боломжуудийг хайж болох талтай гэж vзнэ. Олсон мєнгийг банкны vйл ажиллагааг дэмжихээсээ илvv дэд бvтэц, vйлдвэрлэлд чиглvvлэх учиртай. Хэрэв vйл ажиллагаа нь доголдсон банкинд дэмжлэг vзvvлэх зайлшгvй шаардлагатай бол тvvний хувьцааг нь худалдан авах замаар Засгийн газар нэг ємчлєгч болох хэлбэрээр явуулах. Бусад улс оронд энэ аргыг голлон хэрэглэж байна.

4.Дэлхийн хэмжээнд хэрэглээ буурч, эрэлт багасан, худалдааны эргэлт унаж буй энэ vед экспортод гол анхаарал тавих vндэсгvй болж байна. Тиймээс гадаад худалдааны алдагдлыг тэнцвэржvvлэх, дотоодын эрэлт, нийлvvлэлтийг єсгєх vvднээс импортыг орлох vйлдвэрvvдийг хямралын энэ мєчлєгийн vед барьж байгуулахыг гол зорилт болгох.

5.Дээр дурдсанаар дэд бvтцийн байгууламжууд хямралыг зєєллєх, эдийн засгийг сэргээх гол арга болдог тул ашиглаж эхлэхээр зэхэж буй стратегийн орд газруудад болон хєгжлийн тєвvvдэд vйлчлэх авто болон тємєр зам, эрчим хvч, орон сууц зэрэг байгууламжид хєрєнгє хvчийг тєвлєрvvлэх нь илvv оновчтой гэж vзнэ. Том хот суурины ядуу тарчиг амьдралтай хvмvvсийг ажил амьдралтай байлгахын тулд хямд єртєгтэй орон сууц олноор барих, хотын замыг засч сайжруулах, vерийн суваг шуудуу, далан, цас, мєсний болон бусад цэвэрлэгээ, тохижуулалт зэрэг нийтийг хамарсан ажлыг зохион байгуулж хvмvvсийг аль болох ажилтай, цалинтай байлгах бодлого явуулах

6.Энэ оныг vйлдвэржvvлэлтийн жил болгон зарласан нь нvдээ олсон бодлого гэж vзнэ. Гэхдээ тvvнийг зєв чиглэлээр, зєв vйлдвэрлэлд хандуулах нь чухал юм. Тийм чиглэлийн нэг нь дээр дурдсан импортыг орлох vйлдвэрлэл, тvvнчлэн орчин vеийн техник, технологийг нэвтрvvлэхэд чиглэсэн боловсруулах vйлдвэрлэлд тєвлєрvvлэх хэрэгтэй биз ээ.

7. Хямралын энэ vед мал аж ахуй, газар тариалан нэн чухал vvрэгтэй. Атрын гурав дахь аяны бодлогыг єнгєрсєн онд олсон амжилтад тулгуурлан улам бататгаж гурил, vр тариа, хvнсний ногоогоор єєрсдийгєє бvрэн хангах зорилтод хvрэхvйц далайцтай ажлуудыг vргэлжлvvлэн авч хэрэгжvvлэх. Мал аж ахуйн хувьд тvvнээс гардаг тvvхий эдээр бvтээгдэхvvн хийх vйлдвэрлэлийг дорвитой хєгжvvлэх чиглэл барих нь чухал гэж vзнэ. Vvнтэй холбогдуулан тэмдэглэхэд цєлжилтийг гааруулагч нэг гол гэмтэн болох ямаанд олон тэрбумын хєрєнгє хаяхын оронд тэр мєнгєєр энэ жилдээ янз бvрийн сvvн бvтээгдэхvvн хийдэг 50 vйлдвэрийг 50 суманд байгуулчихсан бол дээрх сумдад орон нутгийн зах зээл бий болж тэнд байгаа малчид бэлэн мєнгєний гачаалаас гарч банкинд барьцаалагдахаа болих байв. Тийм vйлдвэрvvд барих нь зєвхєн малчдад хэрэгтэй биш юм. Энэ нь сvv, цагаан идээний vйлдвэрлэл дорвитой хєгжих эхлэл болж сvv, цагаан эдээгээр хот суурины хэрэглэгчдийг хангах явдал эрс сайжирч бvтээгдэхvvний vнэ нэлээд буурахад чухал vvрэг гvйцэтгэх юм. Энэ ялдамд тэмдэглэхэд манай статистик мэдээ эм хонь, ямаанаас авч болох сvvний потенциалыг vйлдвэрлэчихсэн мэтээр vзvvлдэг гажигтай. Vнэн хэрэгтээ бол манайд хонь, ямаагаа саахаа болиод олон жил болж байгаа билээ. Харин тийм vйлдвэрvvд байгуулагдчихвал бvх малаас авдаг сvv, сvvн бvтээгдэхvvн эрс єсєх боломж байсаар байгаа гэж vзнэ.

8.Тєрийн албан хаагчид болон нийгмийн халамж эдлэх ёстой ниймийн давхаргын цалин хєлс, тэтгэвэр тэтгэмжийг бууруулахгvй байх бодлого баримтлах, инфляцийн тvвшинтэй уялдуулан єсгєх асуудлыг шийдэх. Ажилгvйдэл нэмэгдсэнтэй уялдуулан авах тодорхой арга хэмжээг тєлєвлєж хэрэгжvvлэх

Дэлхийн хэмжээнд энэ оныг хямрал уналтын хамгийн хvнд жил болно гэж хvлээж буй тул дээр дурдсан бодлого, vйл ажиллагааг нэн шуурхай авч хэрэгжvvлэх шаардлагатай юм. Хугацаа алдвал байдал ихээхэн хvндрэх аюултайг харгалзан vзэх ёстой. Манайх тvvхий эдэд суурилсан эдийн засагтай тул зэс, жонш зэрэг цєєн тооны эрдэс тvvхий эд, тvvнчлэн ноос ноолууран эдлэл дэлхийн зах зээлийн vнэ болон тэдгээрийг бусад улс оронд борлуулахаас ихээхэн хамааралтай. Нєгєє талаар нефть шатахуун импорт хойд хєршийн нэг vйлдвэрээс хараат, тvvний vнийн дарангуйлалд байдаг тул хэрэв манайх уналтад орвол сэхэлт сэргэлт нь бусад том улс, зах зээл єндийж боссоны дараа л тохиолдох болно. Тиймээс эдийн засгийг ноцтой уналтад оруулахгvй байхыг стратегийн бодлого, зорилтоо болгон ажиллах хэрэгтэй гэж vзнэ. Бусдын зєв бодлого шийдвэрийн хувьд манай ємнєд хєрш vлгэр болж чадах байгаа. Хятадын удирдлага дугуйг шинээр зохиохыг бодолгvй хямралаас гаргадаг Кейнсийн эмчилгээний жор, аргыг шууд авч хэрэглэж байгааг энд онцлон тэмдэглэх нь зvйтэй бизээ.

Чойсvрэнгийн Баатар
Дугаар 19/3091/

Эх үүсвэр: http://www.olloo.mn

4 comments:

  1. who are you kakadoo?

    ReplyDelete
  2. Кейнсийн бодлого тайван бус цагт тохиромжтой байсан шиг байгаам. Эдийн засагт төрийн оролцоо давамгайлах нь хүнд цагт ашгаа өгч байжээ. Харин тайван цагт үүгээр явбал тоталитар дэглэм рүү хүргэх аюултай гэж Ф.Хайек Боолчлолд Хүрэх зам номондоо бичсэн байна билээ.

    ReplyDelete
  3. Хөтөлгөө морьтой явна гэж нэг юм байдаг даа тэ уг нь.

    ReplyDelete